ХАБЭА-н ажилтан

Ажлын байрны зорилго/үүрэг:

ХАБЭА-н тухай холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн компанийн ХАБЭА-н бодлогыг тодорхойлох, сүүлийн үеийн трендийг судлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангуулах, үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, механик инженер, цахилгааны инженер чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Богино болон урт хугацааны төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангуулах чадвартай
  • Баг удирдан мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Авто тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааг бүхэлд нь үр ашигтай оновчтой замаар удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн шийдвэр гаргах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
  • Компанийн бизнесийг хөгжүүлэх, урт, богино хугацааны стратегийг боловсруулахад оролцох, санал дүгнэлт өгөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг шинжилж, үнэлгээ өгөх, шаардлагатай эх үүсвэрийг хамгийн бага зардалтайгаар оновчтой бүрдүүлэх
  • Санхүүгийн албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажил гүйлгээг СТОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн хангалттай, хүчин төгөлдөр анхан шатны баримтанд үндэслэн нягтлан бодох бүртгэлд үнэн зөвөөр тусгах
  • Нягтлан бодох бүртгэлд тусгагдсан ажил гүйлгээг нэгтгэн, шаардлагатай тайлангуудыг хуулийн болон чиг үүргийн удирдлагаас тогтоосон хугацаанд бэлтгэх, тайлагнах
  • Дээрх зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалган, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага: 

  • Ур чадварын матрицад заасан шаардлагуудыг хангах
  • Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Санхүү, Санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • MBA/CFA/ CPA/CMA-тэй бол давуу тал
  • Санхүү болон бүртгэлийн чиглэлээр 5-с доошгүй жилийн ажлын туршлагатай Удирдах албан тушаалд 3-с доошгүй жил ажилласан
Боруулалтын зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Авто машин борлуулах үйл ажиллагааг стандартын дагуу шуурхай хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Харилцааны, ятган борлуулах, гэрээ хэлцэл хийх чадвартай, багаар ажиллах чадвартай
  • Англи хэтэй бол давуу тал болно
Засварын ахлах механикч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Группийн болон Компанийн бодлого, хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хүний нөөцтэй холбоотой асуудлаар бусад алба нэгжтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй
  • Харилцааны соёлтой, хүлээцтэй, техник сэтгэлгээтэй
  • Бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Бусдад зааж сургах чадвартай, эрмэлзэлтэй
Сэлбэг захиалгын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Топ моторс ХХК-ийн сэлбэг, эд анги, бараа материалын тасралтгүй нөөцийг бүрдүүлж, худалдан авалт хийх
  • Сэлбэгийн агуулахын үлдэгдэл, нөөцийг удирдах
  • Сэлбэгийн захиалгыг гаргах, сэлбэг, эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчдэд хүргэх

Тавигдах шаардлага:  

  • Инженер техник, Санхүү, Гадаад худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Сэлбэг, эд анги, бараа материалын захилга нийлүүлэлтийн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай
  • Дата анализ хийх, боловсруулах чадвартай
  • ERP программ болон компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Бичгийн болон ярианы англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Монгол улсын жолооны B,D ангиллын хүчинтэй үнэмлэхтэй 
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Топ моторс ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх арга ажиллагаа, идэвхжүүлэлтийг төлөвлөх, зохион байгуулах, зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгааг тогтмол хийж дүгнэлт гаргах, компанийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, маркетингийн нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах 

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бэлтгэгдсэн/
  • Маркетингийн ажлын туршлагатай /Борлуулалтын туршлагатай бол давуу тал болно./
  • Зохион байгуулах, шинийг санаачлах, сургалт хийх, шийдвэр гаргах чадвартай
  • Бичих, ярих, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Харилцааны өндөр соёл, ур чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай
  • Microsoft Office- ийн програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай 
  • Бичгийн болон ярианы англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ур чадварын матрицад заасан ур чадваруудыг эзэмшсэн
Машин угаагч/угтагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Засвар үйлчилгээнд орсон болон автомашин угаах үйлчилгээнд орж буй автомашинуудыг стандартын өндөр түвшинд, технологийн дагуу угааж, цэвэрлэх

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, авто механик мэргэжилтэй бол давуу тал болно
  • Хурдан шаламгай, хариуцлагатай,нямбай байх, авто машин угаалгын тоног төхөөрөмжтэй ажиллаж байсан туршлагатай 
Засварын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Автомашины засвар, үйлчилгээний ажлыг чанар стандартын өндөр түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх, оношлогоо хийх, зөвлөгөө өгөх, сургалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Авто техникчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Төлөвлөх, тооцоолох, техникийн шийдэл гаргах, ярьж ойлгуулах чадварта
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй
  • Бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх бусдад зааж сургах чадвартай, эрмэлзэлтэй
Сэлбэгийн нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг, гар багаж, суурь машин, будаг, бусад хэрэгслийг хүлээн авах, хадгалах, олгох, ангилах, сэлбэг, багажны аливаа эвдрэл гэмтэл, алга болсон эсэх мөн элэгдлийг холбогдох удирдлагад мэдэгдэх ажлыг хариуцна.
Баримтын хадгалалт, хамгаалалтыг хангах, сэлбэг, эд анги, багж, материалын тооллого болон тайлан бүртгэл гаргах, материалын захиалгыг тулгах, хүргэх.
Дистрибьютерын зааврын дагуу сэлбэг, эд анги, багж, материалыг хадгалах, эрэмблэх ажлыг чанар стандартын өндөр түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Санхүүч, нягтлан бодогч, худалдааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Нярав, эд хариуцаж 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Техникийн Англи хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй,
  • Бусдыг сонсох чадвар, хүлээцтэй байх чадвартай
  • Техник сэтгэлгээтэй
  • Бие даан болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

Кузов засварчин /Будгийн/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Тээврийн хэрэгслийн гадаргууг будахад бэлтгэх, будаг ба түүнтэй ижил төстэй материалаар хамгаалалтын болон өнгөлгөөний будаг хийх, бүрэх ажлыг гүйцэтгэх;
  • Будгийн ажлыг чанар стандартын өндөр түвшинд, үйлдвэрлэгчийн зөвлөмж, горим, технологийн дагуу хийж гүйцэтгэх;

Тавигдах шаардлага: 

  • Авто механикийн техникч байх
  • Монгол улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх
  • Загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл гаргах чадвартай, өнгөний мэдрэмжтэй байх
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, хүлээцтэй байдал, сонсох чадвар, техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Авто техникийн чиглэлээр суралцаж төгссөн бал давуу тал болно
Кузов туслах засварчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Тээврийн хэрэгслийн гадаргууг будахад бэлтгэх, будаг ба түүнтэй ижил төстэй материалаар хамгаалалтын болон өнгөлгөөний будаг хийх, бүрэх ажлыг гүйцэтгэх
  • Будгийн ажлыг чанар стандартын өндөр түвшинд, үйлдвэрлэгчийн зөвлөмж, горим, технологийн дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Авто механикийн техникч
  • Монгол улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй
  • Загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл гаргах чадвартай, өнгөний мэдрэмжтэй, алсын хараатай
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, хүлээцтэй байдал, сонсох чадвар, техник сэтгэлгээтэй, бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Авто техникийн чиглэлээр суралцаж төгссөн бал давуу тал болно
Засварын зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх төлөвлөлт гаргах, механик засвар үйлчилгээнд орох ажлыг зохион байгуулах, борлуулалт хийх, хариуцсан чиглэлийн үйл ажиллагааны журам, стандартын дагуу ажиллах
  • Тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл үйлчлүүлэгчид өгөх

Тавигдах шаардлага: 

  • Худалдаа, Автомеханикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Автомашины эд анги, бүтэц, агрегатын үйл ажиллагааны талаар сайн мэдлэгтэй
  • Засвар үйлчилгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах, машин механизм, тоног төхөөрөмж ерөнхий үзүүлэлт, багаж хэрэгслийг хэрэглэх чадвартай
  • Засвар үйлчилгээний ажилбарын талаар дэлгэрэнгүй ойлгомжтой тайлбар хийх ур чадвартай
  • Бие дааж болон багаар ажиллах, харилцах ур чадвартай
  • Автомашины засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Засварын клерк

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг, засвар үйлчилгээний албаны үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн бүртгэл мэдээлэл хөтлөх, програмд мэдээлэл оруулах, тайлан бэлтгэх, анализ хийх, нэгжийн удирдлагыг мэдээллээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнессийн удирдлага, эдийн засаг статистикийн чиглэлээр баклавар болон түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг хэрэг, бүртгэл хөтлөлт хийх чадвартай, бүртгэл мэдээлэл дээр дүн шинжилгээ, дата анализ хийх чадвартай
  • Авто техникийн чиглэлээр мэргэшсэн
  • Харилцааны соёлтой, хамтран ажиллах чадвартай байх
Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын болон албаны стратеги зорилтын хүрээнд компани болон үйлчлүүлэгч хоорондын гүүр болох замаар чанартай зочид, үйлчлүүлэгчийг угтаж авах, утасны дуудлагад хариу өгөх, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, бүртгэл мэдээллийг програмд бүртгэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийж мэдээллээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага болон эдийн засаг статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой,
  • Харилцааны өндөр соёлтой, утсаар ярих соёл, зөв дадал хэвшилтэй
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Компьютерийн оффисийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Суралцах эрмэлзэлтэй
  • Бичиг хэрэг, бүртгэл хөтлөлт хийх чадвартай
  • Бүртгэл мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, дата анализ хийх чадвартай
Сэлбэгийн зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг хангамжийн нэгжийн сэлбэг, эд ангийн бүхий л хөдөлгөөн, үйл ажиллагааг хариуцна. Үүнд: шаардагдах сэлбэг, эд анги, туслах материалын хэрэгцээг тогтоох, сэлбэгийн агуулахын үлдэгдэл, нөөцийг удирдах буюу нөөц байгаа эсэхийг тогтоох, худалдан авалт болон нөөцийн захиалгыг гаргах, сэлбэг, эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргүүлэх.

Засвар үйлчилгээнд орсон автомашинуудад шаардлагатай сэлбэгийг EPC-гарган суурилуулалтанд хяналт тавих, харилцагч нарын сонирхсон сэлбэг, бараа материалын борлуулалт хийх,  үйлчилгээний соёлыг баримтлах.

Тавигдах шаардлага: 

  • Механик инженерийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
  • Сэлбэг, эд ангийн хангамж, нийлүүлэлтийн ажлыг 3-аас доошгүй жил эрхэлж байсан
  • Хөдөлгүүрийн оношилгоо, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн мэдлэг маш сайтай
  • Монгол Улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
  • Хүлээцтэй байж сонсох чадвар сайтай байх
  • Техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Аман болон бичгийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Техникийн англи хэлтэй байх
Засварын механикч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Засвар, үйлчилгээний ажлыг үйлдвэрлэгч дистрибюторын чанар стандартын түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх;
Хөдөлгүүр, тээврийн хэрэгсэл бусад механик тоног төхөөрөмжийг тохируулах, суурилуулах, засвар үйлчилгээ хийх, засах ажил хийх.

Тавигдах шаардлага:

  • Авто механикийн инженер болон Механик инженерийн бакалаврын зэрэгтэй /Мэргэжил үйлдвэрлэлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэх, дипломтой байж болно/
  • Монгол улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх;
  • Техникийн загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт цагийн менежмент сайтай;
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай,
  • Техник сэтгэлгээтэй, сурч хөгжил эрмэлзэлтэй.
Засварын туслах ажилчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Автомашины засвар, үйлчилгээний ажлыг чанар стандартын түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Авто механикийн техникч мэргэжилтэй, мэргэжил үйлдвэрлэлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх;
  • Монгол улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх;
  • Загварчлах, төлөвлөх, тооцоолох чадвартай, техник сэтгэлгээтэй;
  • Бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл гаргах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй;
  • Харилцааны соёлтой, хүлээцтэй, сонсох чадвартай,
  • Бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Шинэ төгсөгч байж болно
Борлуулалтын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Компанийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд зах зээл дээрх машины борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, дата өгөгдлийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, тайлан мэдээ боловсруулах, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, санхүү болон маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Борлуулалтын чиглэлээр 5-с доошгүй жил ажиллаж байсан болон баг удирдан ажиллаж байсан туршлагатай;
  • Тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх, дата өгөгдөл дээр ажиллах чадвартай;
  • Төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, хянах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Хамтран ажиллах болон харилцааны ур чадвар сайтай;
  • Шинийг санаачлагч, зорилгодоо хүрэх чадвартай;
  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч эрмэлзэлтэй.
Маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд давтагдашгүй хэлбэрээр хийж гүйцэтгэх, дижитал контент, дизайн бэлдэх (постер, баннер, инфографик, богино видео, GIF г.м)

Тавигдах шаардлага:

  • Багаар ажиллах, харилцааны ур чадвартай
  • Дизайны өндөр мэдрэмжтэй, шинэлэг, өвөрмөц, бүтээлч сэтгэлгээтэй
  • Цагийн менежмент буюу хувийн зохион байгуулалт сайтай
  • Өөрийгөө хөгжүүлэгч
Сэлбэг хангамжийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компани, засвар үйлчилгээний нэгж болон бусад нэгжүүдийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардагдах сэлбэг, эд анги, бараа материал, үйлчилгээг захиалсан хугацаа, чанар, төсвийн дагуу олж нийлүүлэн, зохистой хугацаанд нь хүргэх, хөдөлмөрийн аюулгүй байдал тогтвортой ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Худалдаа, тээврийн удирдлагын мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Худалдан авах болон хангамжийн үйл ажиллагааны сургалтанд хамрагдаж сертификат авсан
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
  • Бусадтай ярилцах болон харилцах ур чадвартай, хамтран ажиллагсад болон хамт олонтойгоо үр ашигтай харилцааг дэмжиж ажиллах чадвартай
  • Зөрчилдөөнийг зүй зохистой шийдвэрлэж чаддаг
  • Компанийн стратеги зорилтуудтай уялдуулан нэн тэргүүний асуудлуудыг тодорхойлж чаддаг байх
  • Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, үр дүнг хянах чадвартай
  • Ажлыг чанартай гүйцэтгэх, үйл ажиллагаанд суурилсан, үр дүн гаргахын төлөө ажилладаг байх
  • Зорилгодоо хүрэхийн тулд уян хатан байж, ажиллах арга барилаа өөрчилж чаддаг байх, өөрчлөлт, шинэ мэдээлэлд нээлттэй байж, хурдан зохицдог байх.