Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцтэй холбоотой асуудлаар бусад алба нэгжтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн удирдлага, Бизнесийн удирдлага, Эрх зүйч, Сэтгэл судлаач болон бусад холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зохион байгуулах, хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын санхүүгийн гүйлгээ, айл өрх ААНБ-н ашиглалтын ажил гүйлгээг өдөр тутам бүртгэх

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогч болон Санхүүгийн чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББ-ийн онол, СТОУСтандартын мэдлэгтэй
  • Холбогдох баримтын бүрдэл, архивлалтыг бие даан гүйцэтгэх чадвартай
  • Аливаа ажил гүйлгээтэй холбоотой дансны бичилтийг бүртгэлийн горимын дагуу бие даан бүрэн гүйцэтгэх чадвартай
  • MS excel, MS word, MS Power point програмуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай
  • Мөрдөгдөж байгаа татварын орчин, багц хууль, зохицуулалт, нөлөөллийн талаар ерөнхий ойлголттой
Төлбөр тооцооны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, дулаан хангамжийн төлбөр тооцоо хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү болон инженерийн чиглэлийн мэргэжилтэй
  • Санхүүгийн төлбөр тооцоо хийх чадвартай
  • Энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан бол давуу тал болно.
Хүний нөөцийн ахлах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан, хүний нөөцийн оновчтой менежементийг хэрэгжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төслийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Төслийн компанид ажиллаж байсан бол давуу тал болно