15 жилийн ойгоороо цэцэрлэгт хүрээлэн байгууллаа
Буцах

  2016.07.06

М-Си-Эс Кока-Кола компани 15 жилийнхээ ойн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэгчид болон эмнэлгээр үйлчүүлэгчдэд зориулан “Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулж бүрэн тохижууллаа. Тус компани нийгэмд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаа нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа. Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах санаачилгыг тус төвийн бөөрний тасгийн хамт олноос гарган М-Си-Эс Кока-Кола компани дэмжиж ажилласнаар иргэд ая тухтай амарч, салхилах, ногоон орчинг бүрдүүлсэн байна. 

М-Си-Эс группийн компаниудаас өмнө нь М-Си-Эс Проперти компани мөн Бөөрний тасгийн эмчлүүлэгчийн өрөөг засварлан тохижуулж, эмнэлгийн орчинд мод тарьсан бол Юнител компани эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ програмуудыг худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж үзүүлж байсан зэрэг хамтын ажиллагааны сайхан уламжлалтай.