М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аваргууд тодорлоо
Буцах

  2026.06.10
...

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн 2026 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил тэгш ойн баяр нь тохиож буй Юнител групп, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Кока-Кола компаниуд хамтран “Sports Day” өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд М-Си-Эс Проперти компани алтан медаль авч, М-Си-Эс Интернэйшнл компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медалийг хүртэж, Орчлон сургуулийн баг тусгай байрын шагналыг хүртлээ. Харин эмэгтэй багийн төрөлд алтан медалийг М-Си-Эс Кока-Кола, мөнгөн медалийг М-Си-Эс Проперти, хүрэл медалийг Юнител группийн баг тус тус хүртэж, Тотал Дистрибюшин компани тусгай байрыг эзэлсэн юм. Тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор М-Си-Эс Проперти компанийн тамирчин П.Адъяа, М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин П.Болор нар шалгарлаа. Мөн шилдэг тоглогчдоос бүрдсэн бэлгэдлийн багийг шалгарууллаа.

Бэлгэдлийн баг (эрэгтэй):

  • Шилдэг төвийн тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин П.Адъяа
  • Шилдэг довтлогч: М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Б.Бишрэлт
  • Шилдэг хамгаалагч: Орчлон сургууль компанийн тамирчин Ж.Баяржаргал
  • Шилдэг хүчний довтлогч: Энержи Ресурс компанийн тамирчин Б.Одбаяр
  • Шилдэг холбон тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Х.Анар-Эрдэнэ

Бэлгэдлийн баг (эмэгтэй):

  • Шилдэг төвийн тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Мөнхсоёл
  • Шилдэг довтлогч: Тотал Дистрибюшин компанийн тамирчин Э.Батбуян
  • Шилдэг хамгаалагч: М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин  Б.Цамбагарав
  • Шилдэг хүчний довтлогч: Юнител группийн тамирчин О.Түвшинзаяа
  • Шилдэг холбон тоглогч: М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин П.Болор

Сагсан бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид тэргүүлэн Шилжин явах цомын эзнээр шалгарсан юм.

Харин 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд М банк алтан медаль авч, М-Си-Эс Проперти компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медалийг хүртэж, Юнител группийн баг тусгай байрын шагналыг хүртлээ. Эмэгтэй төрөлд алтан медалийг М-Си-Эс Кока-Кола, мөнгөн медалийг Энержи Ресурс, хүрэл медалийг М-Си-Эс Проперти баг тус тус хүртэж, Юнител групп тусгай байрыг эзэлсэн юм. Энэ төрлийн үнэ цэнтэй тоглогчоор М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин Х.Уянга, М Банкны тамирчин Б.Дарханбаяр нар шалгарч, Энержи Ресурс компани Шилжин явах цомын эзэн боллоо.

Түүнчлэн ширээний теннисийн тэмцээнд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон хосын төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа. Ширээний теннисийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Сэлбэ сургуулийн тамирчин Г.Түвшинбаяр, мөнгөн медалийг Орчлон сургуулийн тамирчин З.Хонгорзул, хүрэл медалийг Мэтагро компанийн тамирчин Б.Ариунцэцэг авч, тусгай байранд Юнител Группийн тамирчин Ө.Нямжав нар тус тус шалгарсан бол эрэгтэй төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Б.Гантогтох алтан медаль, Юнител группийн тамирчин Б.Наранбаатар мөнгөн медаль, М-Си-Эс Проперти компанийн тамирчин М.Баярсайхан хүрэл медалийн эзнээр тодорч, тусгай байранд М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Э.Чогланамжил шалгарсан юм. Хосын төрөлд Юнител группийн компанийн тамирчин П.Энхцэлмэг, Б.Дуламсүрэн нар алт, Тотал дистрибюшин компанийн тамирчин Г.Эрдэнэбат, Б.Энхтуяа нар мөнгө, М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Цолмонбаатар, С.Ганчимэг нар хүрэл медаль, М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин О.Билэгт, Б.Ариунтэс нар тусгай байрын эзэд тус тус боллоо.