М-Си-Эс Групп И-Спортын шилдгүүдээ шалгарууллаа
Буцах

  2026.09.30
...

М-Си-Эс Групп зургаа дахь удаагийн и-спортын аварга шалгаруулах тэмцээнийг CS2, Dota2, MLBB төрлүүдээр таван өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Энэ жил тэгш ойн баяр нь тохиож буй М-Си-Эс Проперти, М-Си-Эс Кока-Кола компаниуд, Юнител группийн И-Спортын хэлтэс хамтран зохион байгуулж, 54 баг, нийт 270 тамирчин өрсөлдөн, шилдгүүд шалгарлаа.

Энэ жилийн хувьд мэргэжлийн тэмцээн зохион байгуулдаг олон улсын стандартын дагуу шууд дамжуулалтын график, шилжилт, онцлох үйл явдлыг дахин харуулах Replay, тамирчдын нүүр царайг харуулсан Facecam, тоглолтын төгсгөлд харуулдаг ScoreBoard болон MVP график зэргээр продакшн ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн анх удаа тэмцээний сүүлийн өдөр захирлуудын дунд Show match зохион байгуулж, олонд танигдсан Mongolz багийн гишүүд байсан Ариука болон Zilkenberg нар финалын шууд дамжуулалтад тайлбарлагчаар ажилласан нь онцлох үйл явдал байлаа.

MLBB төрлийн шилдэг баг, тамирчид:

Тэргүүн байр: М банк
Дэд байр: Энержи Ресурс
Гутгаар байр: Юнител Групп
Тусгай байр: М-Си-Эс Кока-Кола
MVP: М банкны тамирчин О.Эрдэнэгарав

Dota2 төрлийн шилдэг баг, тамирчид:

Тэргүүн байр: М-Си-Эс Проперти
Дэд байр: М Банк
Гутгаар байр: Юнител Групп
Тусгай байр: М-Си-Эс Техноложис
MVP: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Д.Чингүүн

CS2 төрлийн шилдэг баг, тамирчид:

Тэргүүн байр: М-Си-Эс Проперти
Дэд байр: Юнител Групп
Гутгаар байр: М банк
Тусгай байр: И-Спорт нетворк
MVP: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Г.Ариунсанаа тус тус шалгарлаа.