М-Си-Эс Групп шатар болон волейболын шилдгүүдээ шалгарууллаа
Буцах

  2026.10.20
...

М-Си-Эс Группийн шатар, волейболын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Шатрын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй рапид болон блиц төрлүүдээр зохион байгуулагдан 23 компанийн 58 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Шатрын тэмцээний эмэгтэй рапид төрөлд Юнител группийн Д.Жаргалмаа алт, ДДэшТВ компанийн Л.Мөнхзаяа мөнгө, Анунгоо компанийн Б.Оюунбилэг хүрэл, Юнисервис Солюшн компанийн Б.Мичидмаа тусгай байранд шалгарчээ. Харин эрэгтэй рапид төрөлд Энержи Ресурс компанийн Х.Болд алт, Бьюлдинг мэйнтэнэнс компанийн С.Сод-Эрдэнэ мөнгө, Анунгоо компанийн О.Анхболд хүрэл медаль хүртсэн бол М-Си-Эс Проперти компанийн Т.Түвшинтөр тусгай байрын эзэн боллоо. Мөн блиц төрөлд Бьюлдинг мэйнтэнэнс компанийн С.Сод-Эрдэнэ алт, Юбикаб компанийн Ц.Чулуунбат мөнгө, Энержи ресурс компанийн Х.Болд хүрэл, М-Си-Эс Проперти компанийн Т.Түвшинтөр тусгай байрын эзнээр тус тус шалгарлаа.

Волейболын аварга шалгаруулах тэмцээнд 31 багийн 370 гаруй тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй багийн төрөлд Орчлон сургууль болон Юнисервис Солюшн компанийн багууд аваргын алтан медалийн төлөө өрсөлдлөө. Өнгөрсөн жилийн тэмцээнд Юнисервис Солюшн компани ялалт байгуулсан бол энэ жил Орчлон сургуулийн баг өрсөлдөгчөө буулган авч, аваргын алтан медалийн эзэн боллоо. Харин М-Си-Эс Проперти компанийн баг тамирчид хүрэл медалиа дахин энгэртээ зүүж, М-Си-Эс Кока-Кола компанийн баг дахин тусгай байранд орлоо.

Харин эрэгтэй багийн төрөлд М-Си-Эс Интернэйшнл компанийн баг мөн алтан медаль хүртэж, аваргаа хамгаалсан бол Юнител Групп, М-Си-Эс Проперти компанийн баг тамирчид мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч тусгай байранд Орчлон сургууль шалгарчээ. Ийнхүү нийлбэр дүнгээр Орчлон сургууль шилжин явах цомын эзэн болж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж чадлаа.

Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг бэлгэдлийн багт дараах тамирчид шалгарчээ.

Эмэгтэй бэлгэдлийн баг

  • Шилдэг давуулагч: Т.Одонцэцэг /М-Си-Эс Проперти/
  • Шилдэг хамгаалагч: Э.Хандармаа /Орчлон Сургууль/
  • Шилдэг голын хаагч: Э.Мөнхжин /Юнисервис Солюшн/
  • Шилдэг холбогч: А.Саруул /Орчлон Сургууль/
  • Шилдэг довтлогч: Д.Арвин-Эрдэнэ /Юнисервис Солюшн/
  • Шилдэг тэгш тоглогч MVP: Х.Мичидмаа /Орчлон Сургууль/

Эрэгтэй бэлгэдлийн баг

  • Шилдэг давуулагч: Г.Сумъяадорж / М-Си-Эс Проперти/
  • Шилдэг хамгаалагч: Г.Гантогтох /М-Си-Эс Интернэйшнл/
  • Шилдэг голын хаагч: Ц.Нямбаяр /М-Си-Эс Интернэйшнл/
  • Шилдэг холбогч: Ж.Ганцоож /Юнител групп/
  • Шилдэг довтлогч: Г.Эрдэмбилэг /Юнител групп/
  • Шилдэг тэгш тоглогч MVP: Э.Чогланамжил /М-Си-Эс Интернэйшнл/