“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрт 66 оюутан шалгарлаа
Буцах
М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай, санал санаачилгатай шинэ үеийг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлдэг “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрт 66 оюутан шалгарч, гурван сарын турш ажлын бодит туршлага хуримтлуулахаар боллоо.
Хөтөлбөрт Монгол Улсын болон гадаадын их, дээд сургуулийн 3, 4-р дамжааны оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд нийт 900 орчим оюутан дадлага хийх хүсэлтээ илгээснээс ийнхүү 66 оюутан хичээл зүтгэл, санал санаачилга, мэдлэг чадвараараа дөрвөн шатны шалгаруулалтыг амжилттай давж, цалинтай дадлагаа эхлүүлж байна.
Дадлагажигч оюутнууд М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай 15 компанид хууль эрх зүй, инженер техник, санхүү бүртгэл, програм хангамж зэрэг 18 чиглэлийн ажлын байранд суралцаж буй мэргэжлээрээ цалинтай ажиллаж, бодит туршлага хуримтлуулахаас гадна М-Си-Эс Академийн багц сургалтуудад хамрагдах, группийн компаниудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцах, улмаар ирээдүйн карьерынхаа чиглэлийг тодорхойлох боломжтой юм.

“MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөр нь хувь хүний карьерын эхлэлийг дэмжихээс гадна боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоог сайжруулж, эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
2026-04-09
М-Си-Эс Групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа
2026-04-01
“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна
2026-03-17