Топ Моторс компани нарны цахилгаан үүсгүүр ашиглалтад орууллаа
Буцах
Топ Моторс ХХК таван жилийн ойн босгон дээрээ 150 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад орууллаа.
Уг нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 240 МВт.цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд өөрсдийн цахилгааны хэрэглээний дийлэнх хувийг хангахаас гадна цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс үүдэн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах боломжтой болж байна. Тодруулбал, жил тутам 96 тонн нүүрсний хэрэглээг халах, 114 тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгарахаас сэргийлэн, 160 орчим мод тарьсантай дүйцэх эерэг нөлөөллийг бий болгоно.
Топ Моторс компани байгуулагдсан цагаасаа тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах, цэвэр усны хэрэглээг бууруулах, саарал усыг дахин ашиглах зэрэг төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энэ удаад нарны цахилгаан үүсгүүрийг ийнхүү нэвтрүүлсэн нь эрчим хүчний хэрэглээгээ илүү хариуцлагатай, урт хугацааны тогтвортой эх үүсвэрт шилжүүлж буй бодит алхам болж байна.
