М-Си-Эс Групп 450 гаруй ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна
Буцах
Бизнесийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй М-Си-Эс Группийн 17 компани 450 гаруй ажлын байрыг санал болгох нээлттэй өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 25-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд зохион байгуулна. Тус өдөрлөг 08:00-17:00 цагийн хооронд нэг өдөр л үргэлжлэх юм.
Энэ удаагийн “Нээлттэй ажлын байрны өдөрлөг – 2022” арга хэмжээ нь Улаанбаатар хот болон Оюутолгой төслийн хүрээнд ажиллах боломжтой нарийн мэргэжил, тусгай ур чадвар шаардсан ажлын байруудыг зарлаж буйгаараа онцлог юм. Мөн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр тухайн өдөр зарлагдсан 450 гаруй ажлын байрнаас гадна “Нээлттэй ажлын байр” хэсэгт байрлах 172 зарын дагуу хандаж, мэдээлэл авах боломжтой.
2025-09-17
М-Си-Эс Групп сүүлийн таван жилд 4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлжээ
2025-09-09
Ж.Оджаргал: Тавантолгойн 96 хувийг төрдөө өгсөн. Үлдсэн 4 хувь буюу Ухаахудагийн өгөөжийг улс, түмэндээ өгсөөр байна
2025-07-10