М-Си-Эс Групп нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна
БуцахБизнесийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй компани, 10 мянган үндсэн ажилтантай, үндэсний томоохон группийн нэг М-Си-Эс Групп нь 600 гаруй ажлын байрыг санал болгон нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Нээлттэй өдөрлөг нь маргааш буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрийн 08:00 – 17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болох юм.
Ажлын байрны нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр М-Си-Эс Группийн охин компаниудын талаар мэдээлэл авах, шинээр зарлаж буй ажлын байруудад анкет бөглөх, хүний нөөцийн ажилтнуудтай шууд уулзалт хийж ярилцлагад орох боломжтой. Түүнчлэн нээлттэй өдөрлөгт таны сонирхож буй ажлын байр зарлагдаагүй байсан ч компаниудтай танилцаж, анкет бөглөх боломжийг санал болгож байна.
Та бидэнтэй нэгдсэнээр:
- Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах
- Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж
- Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг таатай орчин
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, бодит урамшуулал
- Бизнесийн олон чиглэлд хөрвөж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
- Дэлхийн зах зээлд нэрд гарсан хамтрагч байгууллагуудын арвин туршлагаас (Кока-Кола, Проктэр энд Гэмбл, Шангри-Ла) суралцах таатай боломжтой.
► Анкет бөглөх: https://forms.office.com/r/9ZdQyJ4zmn
► 2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл
► Нэгдсэн үйлчилгээний төв – Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
► Та анкет илгээсэн ч нээлттэй ажлын байрны өдөрлөгт биеэр ирж уулзаж, ярилцлагад орох боломжтой.