М-Си-Эс Группийн 2023 оны сагсан бөмбөг, ширээний теннисийн аваргууд тодорлоо
Буцах

  2023.05.29
...

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургууль, UG Arena төвүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь М-Си-Эс Группийн 30 жилийн ойн жилд зохиогдсоноороо онцлог бөгөөд тэмцээнд 28 компанийн 512 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд М-Си-Эс Проперти компани алтан медаль авч, хоёр жил дараалан аваргаллаа. Харин М банк болон Ашид Капитал ББСБ-ын хамтарсан баг мөнгө, М-Си-Эс Интернэйшнл компани хүрэл медаль тус тус хүртсэн бол эмэгтэй төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг М-Си-Эс Проперти, хүрэл медалийг Анунгоо компанийн баг тус тус хүртсэн юм.

Тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Алтанцог, Юнител Группийн тамирчин Ц.Солонго нар шалгарлаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид шилжин явах цомын эзнээр шалгарч, 13 жилийн дараа ийнхүү хоёр дахь удаагаа Группийн компаниудаа аваргаллаа.

Түүнчлэн ширээний теннисийн тэмцээнд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон хосын төрлөөр 80 тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Ширээний теннисийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Орчлон сургуулийн тамирчин Н.Саруул, мөнгөн медалийг М Банк болон Ашид Капитал ББСБ-ийн тамирчин Б.Ариунжаргал, хүрэл медалийг Энержи Ресурс компанийн тамирчин Г.Мөнхжаргал нар тус тус хүртлээ. Эрэгтэй төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Г.Баярбаатар алтан медаль, М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин О.Билэгт  мөнгөн медаль, Юнисервис Солюшн компанийн тамирчин Б.Барсболд хүрэл медаль хүртлээ. Харин хосын төрөлд М-Си-Эс Проперти компанийн тамирчин С.Ганчимэг, М.Баярсайхан нар алт, Юнител Группийн тамирчин Б.Батсүх, Д.Нарантуяа нар мөнгө, М-Си-Эс Интернэйшнл компанийн Э.Чогланамжил, Э.Баяржаргал нар хүрэл медалийн эзэд боллоо.