“Сайн байна уу” фото аялал
БуцахЮнител компанийн 8 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өнгөрсөн найман жилд тус компани Монгол орны 21 аймаг, 309 сум, 123 сууринг холбосон хамгийн найдвартай, өргөн сүлжээг байгуулж чаджээ.
Эх орныхоо өнцөг булан бүрт сүлжээгээ 100 хувь хүргэсэн Юнител компани Монгол орны хоймор нутгийг зорьж, Хөвсгөлийн сайхныг тольдох “Сайн байна уу” фото аяллыг эхлүүлсэн байна. Аяллын багийнхан Хөвсгөл аймгийн Хатгал, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд хүрч өвлийн улирлын өнгө, цаатан ардын ахуй амьдралыг гэрэл зурагт буулгаж, олон нийтэд хүргэхийг зорьжээ. Халх, Дархад, Хотгойд, Буриад, Урианхай, Цаатан зэрэг олон ястны өвөрмөц ахуй ёс заншил, Хөвсгөл нутгийн мөнх цаст оргил, сүрлэг уулс, гүн цэнхэр нуур, хөвч тайгын давтагдашгүй гайхамшгийг “Сайн байна уу” фото аяллын зургууд хүмүүст мэдрүүлэх ажээ.






