Түгээмэл асуулт, хариулт
М-Си-Эс гэдэг нь Mongolian Consulting Service хэмээх англи үгсийн товчлол юм. Тус компани нь анх 1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн тул ийнхүү зөвлөх үйлчилгээ гэсэн нэртэй байгуулагдаж байжээ. Тухайн үед компанийн үүсгэн байгуулагчдад бизнес эхлэх эргэлтийн хөрөнгө байхгүй байсан тул оюуны бизнесээр гараагаа эхлүүлсэн байдаг.
М-Си-Эс Групп нь үндэсний хэмжээний хувийн хэвшлийн томоохон групп болон өргөжиж хөгжсөн бөгөөд өнөөдөр бид инженеринг дэд бүтэц, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа болон бусад  салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй охин компанитай байна. Энэхүү вэб хуудаснаа манай группийн бизнесийн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын мэдээлэл байршсан бөгөөд нийтлэг үйлчилгээний болон судалгаа, төслийн шатанд явж буй компаниудын талаарх мэдээлэл ороогүй болно.
Улсын төсөвт оруулж буй хувь нэмрээрээ тус групп нь өнгөрсөн жилүүдэд хувийн хэвшлийн компаниудыг тогтмол манлайлж ирсэн. Зөвхөн 2018 онд гэхэд улсад нийт 339 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл, хураамжийг төвлөрүүлсэн. Сүүлийн таван жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэлийн дүн 1,2 их наяд гаруй төгрөгт хүрчээ. Сүүлийн 5 жилийн энэ дүнгээр эмнэлгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлж 500 ОРТОЙ 21 ЭМНЭЛЭГ барихад хүрэлцэнэ.
Одоогийн байдлаар манай группт үндсэн ажилтнаар 10,000 орчим хүн ажиллаж байна. Группийн хэмжээнд эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, барилга, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй 1150 орчим инженер бий. Бидний тооцоо судалгаагаар манай компани Монгол Улсын хэмжээнд хамгийн олон инженертэй нь юм.
М-СИ-ЭС ГРУППИЙН КОМПАНИУД СҮҮЛИЙН 14 ЖИЛД “ОНЫ ШИЛДЭГ ENTREPRENEUR”-ЭЭР 24 УДАА ШАЛГАРЧЭЭ /2004-2018/

-Энержи Ресурс ХХК-8 удаа, 2009,2010,2011,2012,2013,2014,2017,2018

-М-Си-Эс Кока-Кола ХХК-7 удаа, 2004,2009,2011,2015,2016,2017,2018

-Юнител ХХК-3 удаа, 2006,2009,2010

-Анунгоо ХХК-1 удаа, 2009

-М-Си-Эс Проперти ХХК-1 удаа, 2016

-М-Си-Эс Эстэйтс ХХК-1 удаа, 2017

-М-Си-Эс Интернэйшнл ХХК-1 удаа, 2018

-Интермед-1 удаа, 2018

-Юнисервис Солюшн ХХК-1 удаа, 2018

Зах зээлийн эхний жилүүдэд М-Си-Эс дотоодын инженер техникийн ажилчдыг нэгтгэн, эхлээд туслан гүйцэтгэгчээр, сүүлдээ бие даан гадаадын компаниудтай өрсөлдөж, тендерт ялж байсан. Компани өсч томрохын хэрээр бизнест эзлэх тендерийн хувь буурсаар ирсэн. Төрийн худалдан авалтын tender.gov.mn вэбсайтын мэдээллээс сүүлийн 9 жилийн хугацаанд М-Си-Эс группийн компаниуд 4 тендер л хэрэгжүүлснийг харж болно. Өнөөдөр М-Си-Эс тендер авдаг биш, харин үндэсний компаниуддаа тендер өгдөг компани болсон. Сүүлийн 3 жилд гэхэд 8000 гаруй ЖДБ-тай хамтран, нийт 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Засаглалаа байнга боловсронгуй болгож гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын түвшинд хүргэх чиглэл баримталж ажиллаж байна. Ялангуяа шийдвэр гаргалтанд хамтын оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийг нээлттэй болгох, компанидаа өөриймсөг хандах соёлыг төлөвшүүлэх, ажиллагсдаа чадваржуулах, хурдацтай хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, журмуудыг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг. Компанидаа тогтвортой, үр бүтээлтэй олон жил ажилласан залууст тухайн компаниа хөнгөлөлттэйгөөр худалдан авах, М-Си-Эс компанидаа хувьцаа эзэмших боломжуудаар хангаж өгдөг.
Группийн хэмжээнд авлигыг үл тэвчих ёс зүй, шударга ёсыг эрхэмлэхэд байнга анхаарч ажиллаж ирсэн бөгөөд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон Авлигын эсрэг түншлэл – Авлигатай тэмцэх зарчмуудад анхлан нэгдсэн үндэсний компаниудын нэг юм. Жил бүр хийдэг байгууллагын соёлын судалгаагаар ашиг сонирхлын зөрчил гарч буй эсэхийг судалж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг журам боловсруулж үйл ажиллагаандаа мөрддөг.
М-СИ-ЭС ГРУППИЙН КОМПАНИУД СҮҮЛИЙН 13 ЖИЛД ТОП-100-Д ТОГТВОРТОЙ АМЖИЛТ ГАРГАЖ, ХУВИЙН ХЭВШИЛЭЭ БАЙНГА ТЭРГҮҮЛЭН 56 УДАА ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Татвар, орлого, ажилчид, хөрөнгө, ашиг гэсэн үндсэн таван үзүүлэлтээр Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар болон МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг албан ёсны тайланд үндэслэн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлдэг бөгөөд М-Си-Эс Групп, түүний компаниуд дараах байдлаар шалгарч байжээ.

М-СИ-ЭС ГРУПП

  1. 2004 онд 2-р байр
  2. 2005 онд 3-р байр
  3. 2006 онд 2-р байр
  4. 2007 онд 2-р байр
  5. 2008 онд 2-р байр
  6. 2009 онд 2-р байр
  7. 2010 онд 2-р байр
  8. 2011 онд 1-р байр
  9. 2012 онд 2-р байр
  10. 2013 онд 2-р байр
  11. 2014 онд 2-р байр

М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК

  1. 2016 онд 38-р байр
  2. 2017 онд 96-р байр

М-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ ХХК

  1. 2015 онд 30-р байр
  2. 2016 онд 51-р байр
  3. 2017 онд 62-р байр

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК

  1. 2015 онд 20-р байр
  2. 2016 онд 21-р байр
  3. 2017 онд 28-р байр

М-СИ-ЭС ПРОПЕРТИ ХХК

  1. 2015 онд 89-р байр
  2. 2016 онд 92-р байр
  3. 2017 онд 67-р байр

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК

  1. 2010 онд 4-р байр
  2. 2011 онд 3-р байр
  3. 2012 онд 4-р байр
  4. 2013 онд 4-р байр
  5. 2017 онд 5-р байр

ЮНИТЕЛ ХХК

  1. 2007 онд 63-р байр
  2. 2008 онд 19-р байр
  3. 2009 онд 25-р байр
  4. 2010 онд 34-р байр
  5. 2011 онд 23-р байр
  6. 2012 онд 36-р байр
  7. 2015 онд 14-р байр
  8. 2016 онд 17-р байр
  9. 2017 онд 26-р байр

АНУНГОО ХХК

  1. 2015 онд 51-р байр
  2. 2016 онд 58-р байр

М-СИ-ЭС АЗИА ПАСИФИК БРЮЭРИ ХХК

  1. 2015 онд 47-р байр
  2. 2016 онд 43-р байр
  3. 2017 онд 68-р байр

ЮНИВИШН ХХК

  1. 2015 онд 57-р байр
  2. 2016 онд 60-р байр
  3. 2017 онд 63-р байр

ТОТАЛ ДИСТРИБЮШН ХХК

  1. 2015 онд 75-р байр
  2. 2017 онд 87-р байр

ЮНИСЕРВИС СОЛЮШН ХХК

  1. 2015 онд 90-р байр

СББ ХХК

  1. 2015 онд 29-р байр
  2. 2016 онд 29-р байр
  3. 2017 онд 43-р байр

СББ ТРЕЙД ХХК

  1. 2015 онд 56-р байр
  2. 2016 онд 59-р байр
  3. 2017 онд 60-р байр

ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК

  1. 2016 онд 91-р байр
  2. 2017 онд 98-р байр

ГОЁО ХХК

  1. 2005 онд 77-р байр тус тус эзэлж байв.

2006 онд шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон орд газрын төрийн мэдлийн хувь 51 хүртэл” байх ёстой байдаг. 2008 оны 3 дугаар сард Засгийн газраас Энержи Ресурс компанид албан ёсоор хүсэлт тавьсны дагуу тус компанийн эзэмшиж байсан том Тавантолгойн лицензийг төрд буцаан авах тухай хэлэлцээр хийгдэж эхэлсэн. Засгийн газар Энержи Ресурс ХХК-тай албан ёсны хэлэлцээр хийсний үндсэн дээр том Тавантолгойн ордын 51% байтугай 96%-ийг нь төрд буцааж авсан.

Төр нэгэнт ордын 96 хувийг дайчлан авсан учир үндсэн хуулийн “Хэрэв төр хувийн өмчийг дайчилж авбал нөхөн олговор олгоно” гэсэн заалтын дагуу Тавантолгойн ордын нийт талбайн 4 хувь, нөөцийн 6 хувьтай тэнцэх Ухаа Худаг ордыг Энержи Ресурс компанид нөхөн олговор болгон үлдээсэн. Энэ бүх үйл явц хууль журмын дагуу явагдсан эсэхийг шат шатны хууль хяналтын байгууллагууд удаа дараа шалгаж үзсэн. Хамгийн сүүлд Үндэсний аудитын газраас зөвхөн энэ лицензийн асуудлаар шалгалт хийж үзээд, тухайн үеийн хууль, журамд бүрэн нийцжээ гэдэг дүгнэлтийг албан ёсоор гаргасан. Дүгнэлт, тайлан нь ч олон нийтэд нээлттэй байгаа.

Өдөр тутмын нэгэн сонинд танай компанийг үндэсний хөрөнгө оруулалттай гэхээсээ илүүтэй Хятадын оролцоотой гээд үүнийгээ нотлохын тулд Сэнтрал тауэрын вэб сайтад БНХАУ-ын Шангри-Ла Ази, Керри группийн танилцуулга байдаг гэсэн байна.

М-Си-Эс компанийн хувь нийлүүлэгчид дотор Хятадын хөрөнгө оруулагч байдаг юм уу?

-Нэгд, Улс төрийн зорилгоор ийм яриаг зориуд үе үе гаргадаг тул нэг мөр хариулт өгье. М-Си-Эс бол мэдээллээ нуудаггүй компани. Мэдээллээ албан ёсны вэб сайттаа байнга тавьж ирсэн. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтын мэдээлэл ил тод байх ёстой гэсэн зарчмыг бид баримталдаг. Тиймээс манай толгой  компанид хувьцаа эзэмшдэг гадаадын тэр тусмаа Хятадын харьяат иргэн, байгууллага огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

М-Си-Эс Холдинг ХХК-ийн хувь нийлүүлэгчид:

  • Жамбалжамцын Оджаргал
  • Жамбалжамцын Од
  • Дамдинсүрэнгийн Энхцэцэг
  • Даш-Өлзийгийн Бадамцэцэг
  • Дашцэрэнгийн Энхтүвшин
  • Адилбишийн Ганхуяг
  • Базаррагчаагийн Отгончимэг
  • Очирваанийн Чимгээ

Түүнчлэн тус компанид олон жил тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа 40 орчим хүний хувьцаа эзэмших асуудал тодорхой шатандаа явагдаж байна.

Хоёрт, Сэнтрал тауэр барилга нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, барилгын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Шангри-Ла Улаанбаатар компанид харьяалагддаг. Тус компанийн хөрөнгө оруулагчид нь Шангри-Ла Ази компани /51%/, М-Си-Эс Пропертийз Холдинг /49%/ компани юм. Шангри-Ла Ази, Керри нь БНХАУ-ын компаниуд бус, харин Сингапур, Хонг Конгийн олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компаниуд гэдгийг интернэтээс хайгаад хялбархан тогтоож болох билээ.

M-Си-Эс-ийн хувь эзэмшигчид нь бүгд Монгол Улсын иргэн. Гадаадын нэг ч иргэн, байгууллага тус компанийн хувьцааг эзэмшдэггүй. Улс төрчдийн тухайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар хувьцаа эзэмшдэг. Манай компани олон жил амжилттай ажилласан ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх бодлого баримталдаг бөгөөд одоогоор нийт 40 гаруй хүн манай компанийн энгийн болон хязгаарлагдмал эрхийн хувьцааг эзэмшиж байна.
Гэрлэх ёслолын ордон болон түүний эзэмшил газар нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт харъяалагддаг. Нэгдүгээрт, манай эзэмшил газар нь 3 га-д хүрэхгүй, 1 га. Хоёрдугаарт: Гэрлэх ёслолын ордоны хэсэг газрыг барилгын ажлын түр талбайн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэх гэрээг тодорхой нөхцөлтэйгөөр Нийслэлийн өмчийн харилцааны Газар,  Гэрлэх ёслолын ордон болон M-Си-Эс Пропертийз Холдинг компани хооронд байгуулсан. Гэрээнд зааснаар бол манай эзэмшил газрыг түрээслэгч тал барилгын материал түр хадгалах, ажилчдын хувцас солих өрөө байрлуулах зориулалтаар ашиглах ёстой. Гэрлэх ёслолын ордон нь улсын өмчит газар болохоор хэн нэг дарга томилогдож ирээд өөрийн мэдлээр эзэмшил газраас зарж борлуулах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл манай байгууллага нь хуулийн дагуу  гэрээгээр хэсэг газрыг тодорхой хугацаанд түрээслүүлсэн. Түрээсийн гэрээний хугацаа дуусмагц хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцүүлэн ногоон байгууламж, таримал мод, бут сөөгийг анхны байдлаар нөхөн сэргээж, тохижилтын ажлыг бүрэн хийж манайд хүлээлгэн өгнө.

“Зууны мэдээ” сонины 2013 оны №266 дугаарт нийтлэгдсэн Гэрлэх ёслолын ордоны менежер Ж. Цэцэгдарийн ярилцлагаас

Нийгмийн сайн сайхны төлөө хувийн хэвшлийнхний амжилттай хэрэгжүүлсэн төслийг олон жилийн дараа мохоох гэсэн ээлжит гүтгэлэг байна.

АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Дэлхийн банкнаас Улаанбаатар хотод “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зуухны тендер зарлахад нийт 9 компани оролцжээ. Тэдгээрээс дөрвөн аж ахуйн нэгжийн сайжруулсан зуух, тэр дундаа Сэлэнгэ Констракшн компанийн оруулж ирсэн турк зуух шалгарч, 80 гаруй туршилт, хэмжилтэд тэнцсэн байдаг. Олон улсын байгууллагуудын тавьсан нэг дор 10 сая ам.долларын зуух оруулж ирж, түгээх санхүүжилтийг урьдчилж гаргах нөхцөлийг 2003 онд Сэлэнгэ аймагт байгуулагдаж дулааны тоног төхөөрөмжийн засвар, угсралт, худалдааны чиглэлээр ажиллаж байсан Сэлэнгэ Констракшн компани биелүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй байсан тул 2011 онд М-Си-Эс Группт хандаж тусламж хүссэн. Монгол Улсын Засгийн газрын уриалга болон нийгмийн хариуцлагын хүрээнд М-Си-Эс Групп уг төсөлд хамтран оролцохдоо арилжааны зээл авч 443 хүний ажлын байр бий болгон нийт 28.1 тэрбум төгрөгийн санхүүжилтаар төслийг хэрэгжүүлсэн. Төслөөр айл өрхөд хятад, канад зуух шахсан явдал огт байхгүй.

Олон улсын байгууллагууд болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь сайжруулсан зуух төслийг жишиг болохуйц амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн бөгөөд тухайн үед иргэдийн үнэлэмж ч өндөр байсан. Нийслэлийн агаарын чанарын албаны судалгаагаар төсөлд хамрагдсан гэр хорооллын яндангаас ялгарах тоосонцор, хоруу чанарын хэмжээ 20-80 хувь буурч байжээ. Судалгааг үзнэ үү.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны илтгэл …

Дэлхийн банкны судалгаа …

Бид энэ төсөлд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж нийслэлийн утааг богино хугацаанд бууруулахыг зорьж орсон, ашиг хайгаагүй. Төслийг богино хугацаанд, өргөн хүрээнд далайцтай хэрэгжүүлэхэд санхүүгийн чадавхтай, менежмент зохион байгуулалт сайтай компани байх шаардлагатай байна гэж бидэнд хандсан учраас саналыг хүлээн авч Мянганы Сорилтын Сангийн Цэвэр агаар төсөлд оролцсон. 75 мянган зуухыг худалдаж авах, тээвэрлэх, түгээх бүхий л зардлыг өөрсдийн хөрөнгөө барьцаалж байж Голомт банкнаас авсан зээлээр санхүүжүүлсэн. 20 гаруй тэрбум төгрөг урьдчилан гаргаж Европ стандартын зуухыг оруулж ирж, айл бүрийн хаалгыг тогшиж суурилуулсны эцэст ажлаа үнэлүүлж мөнгөө Мянганы Сорилтын Сангаас буцааж авах зарчмаар хэрэгжсэн төсөл. Өмнө хийгдэж байсан утаа бууруулах олон төслөөс хамгийн амжилттай хэрэгжсэн, яндангаас ялгарах тоосонцрын хэмжээг 50-80 хувь бууруулж чадсан төсөл болсон гэж олон улсын болон мэргэжлийн байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн захиргаа, зуух авсан иргэд үнэлж байгаа.

Дэлгэрэнгүй …

Тэмдэг, туг нь компанийн үнэт зүйлс, хөгжлийн түүхэн замнал, цог хийморийг илэрхийлдэг.

Компанийн тэмдэг нь Дэлхийн хөгжлийг Монголд гэсэн манай эрхэм зорилгыг илтгэх нэг талаас дөрвөн зүг, найман зовхисыг, нөгөө талаас тулхтай хөгжлийг бэлгэдсэн дөрвөн хошуу байна.

Тугийг тэгш гурав хуваасны иш хэсэг нь эрч хүч, нэр хүндийн бэлгэдэл улаан хүрэн, төв хэсэг ариун шударгын цагаан, үзүүр хэсэг нь мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Тугны төв хэсэгт компанийн тэмдгийг байрлуулдаг. Эдгээр өнгө нь Группийн анхны компаниудын бэлгэдэл өнгөнүүд юм.

Скай Резорт ХХК нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрын бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд төсөвт нийтдээ 9 орчим тэрбум төгрөгийн татвар шимтгэл, үүнээс 300 илүү сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор олон улсын 5 одтой зочид буудал, хурлын танхим бүхий “Чингисийн цогцолбор”-ыг хүүхдийн паркийн гол хаалганы харалдаа 4 га газарт байгуулах шийдвэрийг төр засгаас гаргасан байдаг. Тухайн үед Засгийн газарт хөрөнгө хомс байснаас Шангри-Ла зочид буудлын төсөлд хурлын танхим нэмж оруулаад тэнд байгуулах саналыг 800 жилийн ойн комиссоос санал болгосноор бид төслөө эхэлсэн.

Үндэсний соёл амралтын төвийн зүгээс зочид буудлын төсөл нь паркийн гол хаалгыг хааж байгаа тул аль нэг булан руу шилжүүлэх санал тавьсан. Ингэснээр зүүн хойд буланд зочид буудлын зориулалтаар сууриа тавиад байсан Монтано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 1 га газрыг нь Шангри-Ла зочид буудал барих компанид шилжүүлэхийн зэрэгцээ газрыг анхны төслийн дагуу томруулж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан бөгөөд ийнхүү зүүн хойд блокийн үндсэн 2 га-г зочид буудлын төсөлд нэмж олгосон. Одоо баригдаж буй зочид буудал нь худалдаа, үйлчилгээ, олон дэлгэцтэй кино театр, бассейн, спортын төв зэрэг үйлчилгээтэй байх бөгөөд соёл амралтын хүрээлэнтэй үйл ажиллагаагаа нягт уялдуулах боломжтой.

Дэлгэрэнгүй …