“Fanta” шинэ амтаа танилцууллаа
Буцах

  2014.09.17

М-Си-Эс Кока-Кола компани “Fanta” брэндийн ундаагаа ногоон алим, ногоон нимбэг, тоорын амттай гаргаж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлээд буй. Тус компани “Fanta” брэндийн ундааны шинэ амтаа танилцуулж 9-р сарын 10, 11-ний өдрүүдэд “Fanta Fun World” өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгууллаа. “Фантагийн хөгжилтэй ертөнц”-ийг бий болгохыг зорьсон өдөрлөгийн үеэр “Fanta” брэндийн ногоон алим, ногоон нимбэг, тоорын ундааны амталгаа явагдаж, хүүхэд багачууддаа зориулсан “Fanta World” ордныг барьсны зэрэгцээ олон төрлийн хөгжөөнтэй тоглоом, авьяас сорих тэмцээн зохиогджээ.