Орчлон сургууль 13 дахь хичээлийн жилийн нээлтээ хийлээ
Буцах

  2013.09.04

Манай оронд Кембрижийн сургалтын системийг анхлан нэвтрүүлсэн Орчлон дунд сургууль нь өдгөө 95 багш, 760 гаруй сурагчтайтайгаар хос хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд 10 удаагийн төгсөлтөөр 312 сурагч төгссөнөөс 70.5 хувь нь АНУ, Их Британи, Австри, Япон, Солонгос зэрэг орны дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуулиудад 40-100% тэтгэлэгтэйгээр суралцаж байна. Мөн сургуулийн сурагчид олон улс, улс, хотын болон төрөлжсөн олимпиадаас алтан медаль 85, мөнгөн медаль 85, хүрэл медаль 69, тусгай шагнал 28 хүртжээ.

Орчлон сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд оюуны өндөр чадавхитай сурагчдыг дэмжих сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж сургуулийн нэрэмжит болон Энержи ресурс компанийн тэтгэлгээр суралцаж буй сурагчдад 300 гаруй сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

Цаашдаа сургалтын шинэ орчин, олон улсын стандарт бүхий Орчлон-2 цогцолборт 936 хүүхдийн суудалтай сургууль, 180 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно.