М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Буцах

  2023.02.15
...

М-Си-Эс Групп их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгодог “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрөө хоёр дахь жилдээ зарлалаа.

М-Си-Эс Групп өнгөрсөн жилүүдэд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 300 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байсан бол өдгөө оюутан залууст практикт суурилсан ажлын бодит туршлага хуримтлуулж, ажлын гарааны суурийг цогцоор нь зөв эхлүүлэх үүднээс цалинтай дадлагажих хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс Группийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдан, олон нийтийн ажлуудад оролцох, менторуудтай уулзаж танилын хүрээгээ тэлэх зэргээр гурван сарын турш дадлагын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх юм. Мөн гадаадын их, дээд сургуулиудад бизнесийн удирдлага, мэдээллийн технологийн /IT/ чиглэлээр суралцаж буй оюутнууд зарим ажлын байранд зайнаас дадлагажиж боломжтой.

Өнгөрсөн оны “MCS Internship” хөтөлбөрт дотоод болон гадаадын 10 орчим их, дээд сургуулийн 63 оюутан хамрагдсан ба М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах санал авч ажил, амьдралын гараагаа эхлүүлэн амжилттай ажиллаж байна.

Оюутан та хөтөлбөрт оролцох хүсэлтээ М-Си-Эс Группийн ажил горилогчдод зориулсан careers.mcs.mn вэб хуудсаар бүртгэл үүсгэж, анкетаа онлайнаар илгээн сонгон шалгаруулалтад оролцоорой.

 

Бүртгэлийн хугацаа: 2023 оны гуравдугаар сарын 15 хүртэл

Сонгон шалгаруулалт : 2023 оны 03-04 сард

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа:  2023 оны 04-07 сард

Холбоо барих:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 8833, 8078-8833