МЭДЭГДЭЛ
Буцах

  2022.12.08
...

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ М-Си-Эс Группийн нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл түгээсэнд харамсаж, залруулга хүргэж байна.

М-Си-Эс Групп нь даваа гаригт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн Сэнтрал Тауэр дахь ажилтнууддаа зайнаас буюу гэрээсээ ажиллах бололцоог олгосон.

Сэнтрал Тауэр нь олон нийтийн жагсаал, цуглааны үеэр удаа дараа халдлагад өртөж байсан тул нийт түрээслэгчдэдээ болзошгүй үймээн самуунаас урьдчилан сэргийлэх журам мөрдөхийг зөвлөсөөр ирсэн.

Иймд, М-Си-Эс Групп нь ажилтнуудаа ажлаа хаяхыг, жагсахыг шаардсан зүйл огт байхгүй бөгөөд Сэнтрал Тауэраас бусад бүх компани ердийн горимоор ажилласан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

М-Си-Эс Групп нь бизнесийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний экспортлогч Энержи Ресурс нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь нийтэд ил тод байдаг.

Нүүрсний хулгайн асуудал нааштай шийдэгдэх нь тус компанийн үйл ажиллагаанд зөвхөн сайнаар нөлөөлөх тул бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

 

М-Си-Эс Группийн Хэвлэлийн алба
2022.12.08