БОНЗ-ын болон тогтвортой хөгжлийн чиг хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, урт хугацааны зорилтууддаа хүрэхээр хэрэгжүүлж буй бидний ажлын үр дүн, хүрсэн амжилтуудтай танилцаарай.
Бид үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн салбар бүртээ тогтвортой хөгжлийн зорилгуудыг тусган урьтал болгон хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ болон байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулан хүргэж байна.
СО2-экв.-аар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан
цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэн ашигласан
усыг дахин ашигласан
ажилтандаа сард дунджаар 43 тэрбум төгрөгийг цалин, урамшуулал хэлбэрээр олгосон
төгрөгийг нийгмийн хариуцлагын 45 төсөл, хөтөлбөрт зарцуулсан
төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг дотоодын 8,600 компани болон хувь хүнээс худалдан авсан
М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулахад анхаарч, 2021 оноос олон улсын стандарт, арга зүйн дагуу хүлэмжийн хийн тооллогыг хийж эхэлсэн. Бид цаашид дараах чиглэлүүдэд голчлон анхаарахаар зорьж, хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах Монгол Улсын зорилтод хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байна.