Тогтвортой хөгжлийн тайлан - 2024

БОНЗ-ын болон тогтвортой хөгжлийн чиг хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, урт хугацааны зорилтууддаа хүрэхээр хэрэгжүүлж буй бидний ажлын үр дүн, хүрсэн амжилтуудтай танилцаарай.

М-Си-Эс Групп ба Тогтвортой хөгжил

Бид үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн салбар бүртээ тогтвортой хөгжлийн зорилгуудыг тусган урьтал болгон хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ болон байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулан хүргэж байна.

Тогтвортой хөгжлийн стратеги


2024 оны онцлох үзүүлэлтүүд

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах

9,900 тонн

СО2-экв.-аар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан

Эрчим хүчний
менежмент

4,101 МВт.ц

цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэн ашигласан

Байгалийн нөөцийн зөв зохистой хэрэглээ

758 мянган тонн

усыг дахин ашигласан

Олон янзат байдал ба хүртээмжтэй ажлын байр

14 мянган

ажилтандаа сард дунджаар 60 тэрбум төгрөгийг цалин, урамшуулал хэлбэрээр олгосон

Олон нийт, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа

55 тэрбум

төгрөгийг нийгмийн хариуцлагын 98 төсөл, хөтөлбөрт зарцуулсан

Тогтвортой нийлүүлэлтийн гинжин хэлхээ ба худалдан авалт

3.1 их наяд

төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг дотоодын 8,600 компани болон хувь хүнээс худалдан авсан


Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулахад анхаарч, 2021 оноос олон улсын стандарт, арга зүйн дагуу хүлэмжийн хийн тооллогыг хийж эхэлсэн. Улмаар хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг бизнесийн салбарууддаа цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Монгол Улсын зорилтод хувь нэмрээ оруулсаар байгаа юм.

Эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих

Дэлгэрэнгүй

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх

Дэлгэрэнгүй

Малтмал түлшний хэрэглээг бууруулах

Дэлгэрэнгүй

Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг оновчлох

Дэлгэрэнгүй

Нийгмийн хариуцлагын төслүүд


М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниудын тайлан


Өмнөх тайлан