10 тонн даацтай ачааны машин түрээслүүлэх
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

02/27/2023

Бүртгэл хаах огноо

03/06/2023

Дугаар

MCSI-PD-20230224

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Оюу Толгой гүний уурхайн төсөлд 10 тонн даацтай ачааны машин түрээслүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол procurement@mcsi.mn хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар авах боломжтой.

2.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага


  • Ачааны машин эзэмшигч иргэн, хуулийн этгээд байх
  • Татварын цахим системд бүртгэлтэй бөгөөд и баримт шивэх боломжтой байх

3.

Тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага


  • Тээврийн хэрэгслийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх
  • 10-15 тонн даацтай байх
  • Задгай тэвшний урт багадаа 8 метр, өндөр 1.5 метрээс доош байх
  • Хийн системийн агаар хатаагчтай байх
  • Хүйтний улиралд хөдөлгүүр халаах халуун тогоотой байх
  • Оюу Толгойн техникийн үзлэгт тэнцэхүйц иж бүрэн тоноглогдсон байх
  • Галын хор, онцгой үед шил хагалах алхтай байх
  • Баттерейны хүчдэл тусгаарлагчтай байх
  • Ухрах дуут дохиотой байх
  • Оройн гэрэлтэй, гэрэл ойлгогчтой, 1.8м-ээс урт машины тугтай байх
  • Нөөц 1 ширхэг дугуйтай байх.
  • С ангиллын үнэмлэхтэй 2 жолоочтой байх ба ОТ-д ростероор ажиллана.
  • 8 сарын хугацаатайгаар түрээслүүлэх боломжтой байх.

4.

Тодруулга


Нийлүүлэгч та энэхүү худалдан авалттай холбоотой тодруулгыг доорх хаягаар холбогдож авах боломжтой.

Нэр, албан тушаал: Б.Билгүүн, Худалдан авалтын ажилтан
Утас: 8810-4392
И-мэйл: bilguun.b@mcsi.mn

5.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Үнийн санал өгөх огноо, цаг: 2023 оны 3 сарын 06-ны 12:00 цагаас өмнө
Үнийн санал хүлээн авах хэлбэр: Цахим
Үнийн санал хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

6.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.