Хонь, үхрийн махны нийлүүлэгч сонгон шалгаруулах
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнисервис Солюшн ХХК

Зарласан огноо

09/22/2020

Бүртгэл хаах огноо

10/02/2020

Дугаар

USS2001

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг хонь, үхрийн махны нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Багц Компани Төрөл Нийт тоо, тн
Багц 1 Юнисервис Солюшн ХХК Үхэр 157 тн
Хонь 143 тн
Багц 2 Интернэйшнл Медикал Сентер ХХК Үхэр 13 тн
Хонь 2.5 тн
*2020/11/01-ээс 2021/10/ 31-г дуустал 1 жилийн урьдчилан тооцоолсон хэрэглээ. Оролцогч нэг эсхүл бүх багцад тендер ирүүлж болно. Захиалагч багц тус бүр дээр шалгарсан нийлүүлэгчтэй дээрх хугацааг дуустал худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
  • Шалгаруулалт зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Мах хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх;
  • Мах тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх. Өөрийн тээврийн хэрэгсэлгүй бол тээврийн компанитай гэрээтэй байх;
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 500 сая төг-с дээш байх;

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана уу.
Нэр, албан тушаал: Л.Батбилэг,  Юнисервис Солюшн ХХК-ийн Худалдан авалтын менежер
Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 9-р давхар, 910-911 тоот
Утас: 8808-6606
Имэйл: tender@uss.mn 

4.

Бүрдүүлэх материал Зөвхөн шаардлага хангасан компани тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2020 оны 10-р сарын 2-ны дотор бүрдүүлэн авч болно.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт
Дансны нэр: Юнисервис Солюшн ХХК
Банк: Худалдаа Хөгжлийн Банк Голомт Банк
Дансны дугаар: 499073593 2010000095
Гүйлгээний утга: USS2001 тендерийн хураамж, РД: (компанийн регистрийн дугаарыг бичих)
   

5.

Тендер өгөх
    • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
    • Огноо: 2020 оны 10 сарын 12-ны 12:00 цагаас өмнө
Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хаалттай нээнэ.

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.