Усан сангийн газар шорооны ажлын тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Мэтагро ХХК

Зарласан огноо

05/16/2022

Бүртгэл хаах огноо

05/19/2022

Дугаар

Metagro04

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Усан сангийн газар шорооны ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

д/д Ажлын нэр Тайлбар
1 Усан сангийн газар шорооны ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
2 Усан сангийн шороогоор уулын овоолго хийж хэлбэржүүлэх Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
3 Усан сангийн доторлогооны ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэл хүрэлцэхүйц байх
  • Ажлыг гүйцэтгэх мэргэжлийн инженер, техникийн ажилчидтай байх

3.

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 05 сарын 19-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.

Тодруулга: Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: Г.Эрдэнэсувд, худалдан авалтын менежер
Утас: 8606-9406
Имэйл: erdenesuvd.g@metagro.mn

5.

Тендер өгөх:

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 05 сарын 23-ны 14:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: erdenesuvd.g@metagro.mn

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.