Агуулахын барилгын ажлын иж бүрэн зураг төсөл хийх
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зарласан огноо

02/02/2023

Бүртгэл хаах огноо

02/10/2023

Дугаар

MCSCC-20230201

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн сахрын агуулахын барилгын ажлын иж бүрэн зураг төсөл хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын мэдээлэл: Нийт 1728 м2 агуулахын иж бүрэн зураг төсөл хийж гүйцэтгэнэ.

Иж бүрэн зураг төсөлд: БА зураг, ББ зураг, ХД, Цахилгаан, Автоматжуулалт, ХАС, ЦБУ, Гадна цахилгаан, гадна ЦБУ багтана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, сүүлийн 2 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Ажил гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
  • Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
  • Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх

3.

Тодруулга


Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад саналаа өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож зураг болон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

4.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Үнийн санал өгөх огноо, цаг: 2023 оны 02 сарын 10-ны 15:00 цагаас өмнө
Нэр, албан тушаал: Д. Ануужин, Худалдан авалтын ажилтан
Утас: 8686-0660
Үнийн санал хүлээн авах хаяг: anuujin.d@mcscocacola.mn

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.