Кэмпийн үйлчилгээ үзүүлэх
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

05/07/2021

Бүртгэл хаах огноо

05/13/2021

Дугаар

RFP-004-20210330

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Кэмпийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.
Байршил Хугацаа Ажлын хамрах хүрээ
Завхан аймаг, Алдархаан сум 2021/06-2021/11 Амрах байр, хоол, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээ

2.

Оролцогчид тавигдах шаардлага:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх;
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх;
  • Кэмпийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байх;
  • Сүүлийн 3 жил ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх;
  • Хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ үйлчилгээний салбарт тавигдах ХАБЭА-н шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулах чадвартай байх;
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 200,000,000 төгрөгөөс дээш байх
  • Тендерт компаниудын түншлэл хэлбэрээр оролцох тохиолдолд түншлэлийн гишүүд тус тусын хийх ажилбарт шаардлагатай  дээрх шаардлагуудыг хангасан байх.

3.

Оролцох сонирхол бүхий этгээд 2021 оны 05 сарын 13-ны 17:00 цагаас өмнө bilguun.b@mcsi.mn хаягаар доорх материалыг илгээж бүртгүүлнэ.
  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан ёсны имэйл илгээх
  • Компанийн улсын бүртгэл, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
  • Компанийн танилцуулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар хандана уу.
Нэр, албан тушаал: Б.Билгүүн, Худалдан авалтын мэргэжилтэн
Утас: 8810-4392
Имэйл: Bilguun.b@mcsi.mn

4.

Тендер өгөх
    • Хаяг: Тендерийн баримт бичигт заасан хаягаар ирүүлнэ.
    • Огноо: 2021 оны 5 сарын 17-ны 17:00 цагаас өмнө
Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

5.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.