Гэнэтийн ослын даатгал
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

03/27/2023

Бүртгэл хаах огноо

03/31/2023

Дугаар

MCSI-0621-INS-01

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Гэнэтийн ослын даатгалын үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх;
  • Даатгалын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй байх
  • Энэхүү төрлийн даатгалын үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх

3.

Тодруулга


Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол procurement@mcsi.mn хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахим шуудангаар авах боломжтой.

4.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Үнийн санал өгөх огноо, цаг: 2023 оны 03 сарын 31-ний 13:00 цагаас өмнө
Үнийн санал хүлээн авах хэлбэр: Цахим
Үнийн санал хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.