Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцас нийлүүлэх үнийн санал авах тухай
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зарласан огноо

08/31/2021

Бүртгэл хаах огноо

09/03/2021

Дугаар

MCSCC-202108

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцас оёж гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын тоо хэмжээ, материалын мэдээлэл

Хувцасны нэр Алба, хэлтэс Өнгө Хэмжих нэгж Тоо
1 Өвлийн Куртик, хантааз, өмд Түгээлтийн хэлтэс
  • Үндсэн өнгө: Саарал
  • Нэмэлт Оруулга: Улаан
  • Материал: Ташуу нэхээстэй, гялгар
3 хос   215
2 Өвлийн куртик, өмд Агуулах
  • Үндсэн өнгө: Гүн хар хөх
  • Нэмэлт Оруулга: Улаан
  • Материал: Ташуу нэхээстэй, гялгар
2 хос   43
3   Өвлийн куртик, өмд Үйлдвэрлэлийн хэлтэс  
  • Үндсэн өнгө: Хөх
  • Нэмэлт Оруулга: Улаан
  • Материал: Ташуу нэхээстэй, матт
2 хос 42
4 Өвлийн куртик, өмд Чанарын хэлтэс
  • Үндсэн өнгө: Хар
  • Нэмэлт оруулга: Шар
  • Материал: Ташуу нэхээстэй, матт
2 хос 8
5 Өвлийн куртик, өмд БОХАБЭА
  • Үндсэн өнгө: Хар
  • Нэмэлт Оруулга: Улбар шар
  • Материал: Ташуу нэхээстэй, матт
2 хос   1
Өвлийн хувцасны загвар:
  • Хүрэмний доод тал болон ханцуйн хэсгээр салхи орох, дулаан алдахаас сэргийлэх даралт (планктай) дарсан. Планкны материал даавуун зөөлөн байх.
  • Бүч бүхий малгайтай.
  • Бүсэлхийн хэсэгт салхи орохоос хамгаалж дотор талдаа гүйдэг уяатай бүстэй байна.
  • Хүрэм нь ташаандаа эзлэхүүнтэй ил тагтай халаастай байна. Халааснууд нь зангуугаар хаагддаг байна.
  • Өмд нь бөөр нуруугаар салхи орохоос хамгаалсан бөөр дарсан өндөр оруулгатай байх. Арын суудлын хэсэгт давхарлагатай. 3 давхар оёдолтой байна. Ташааны оёдолд орсон халаастай.

2.

Ажлын хувцаст тавигдах шаардлага:

  1. Бүх төрлийн ажлын хувцас нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хамгаалалтын хувцас- Ерөнхий шаардлага MNS ISO 13688:2000 стандартад нийцсэн байх
  2. Бат бөх хийгдсэн, эдийн засгийн үр ашигтай байна.
  3. Хувцасны материал нь эрх бүхий байгууллагаар шалгагдаж баталгаажсан байна.
  4. Хэрэглээний дараа цэвэрлэхэд хялбар байх. Энгийн болон химийн аргаар цэвэрлэх боломжтой байх
  5. Хөдөлгөөн хийхэд саадгүй. Биед дээд зэргээр таардаг байх.
  6. Төмөр буюу металл гадаргуутай хүрэлцэх үед хувцас нь цахилгаанжихгүй, үрэлтэд гэмтэх, цооролт өгөхгүй.
  7. Дээшээ авирах болон биеийн суусан болон бөхийх үед хөдөлгөөнд саад болохооргүй байна. Биеийн хүчний ажил хийхэд агаарыг чөлөөтэй нэвтрүүлж хөлөргөхгүй байх.
  8. Хязгаарлагдмал ажлын талбай буюу хөдөлгөөнтэй машин техник, элементүүдэд орооцолдохгүй байх
  9. Өгзгийн хэсгээр нэмэлт давхарлагаатай байна
  10. Харанхуй, гэрэлтүүлэг муутай үед хүний нүдэнд өртөх зорилгоор цээж болон нурууны ар хэсгээр мөн өвдөгнөөс доош 2 см-т 5см өргөнтэй цацруулагчтай байна. Цацруулагчын өнгө саарал байна.
  11. Хүрэмний ар нуруун дээр компанийн лого бүхий хатгамлыг биеийн цээж хэсгийг  голлуулан байрлуулна.
  12. Хүрэмний зүүн энгэрт байрлах алба, хэлтсийн нэр бүхий хатгамлыг оёно. Хувцасны материал 80%-аас ихгүй полиэстер, 20%-аас багагүй хөвөнгийн хольцтой байна.

3.

Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх,
  • Тус чиглэлээр үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх,
  • Дээрх тоогоор ажлын хувцсыг 30-40 хоногт чанарын өндөр төвшинд гүйцэтгэх үйлдвэрлэлийн болон хүний нөөцийн хүчин чадалтай байх,
  • Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй бүтээгдэхүүний дээжээс ирүүлэх эсвэл зураг явуулах боломжтой.

4.

Үнийн санал өгөх

Нэр, албан тушаал:
  • Э.Бат-Оюун
  • Худалдан авалтын ажилтан
Утас: 8907-2170
Имэйл: Bat-oyun.e@mcscocacola.mn
Үнийн санал өгөх хугацаа: 2021 оны 09 сарын 3-ны 12:00 цагаас өмнө

5.

Нийлүүлэгч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.