Өмнөговь аймагт цахилгаан шугам сүлжээнд холбох тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнител ХХК

Зарласан огноо

05/03/2022

Бүртгэл хаах огноо

05/09/2022

Дугаар

UNI2208

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Өмнөговь аймагт цахилгаан шугам сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Цахилгааны чиглэлээр ТЗ-2.1 буюу 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй байх
  • Харилцаа холбооны “Б” зөвшөөрөлтэй бол давуу тал болно.

3.

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 05 сарын 09-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Э.Отгонжаргал, Худалдан авалтын ахлах мэргэжилтэн
Утас: 8611-9960
Имэйл: Procurement@unitel.mn

5.

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 05 сарын 13-ны 11:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цаасаар болон цахим
Тендер хүлээн авах хаяг: Procurement@unitel.mn
 

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.