Өвлийн ажлын гутал нийлүүлэх
БуцахҮнийн санал
Тотал дистрибюшин ХХК
10/05/2022
10/12/2022
TD-2022-13
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг өвлийн ажлын гутал нийлүүлэх нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ажлын гутал (Задаргаа) | Тоо ширхэг | |||
Өвөл | Түрийтэй | Урт | Үдээсгүй | 65 |
Түрийтэй | Хагас | Үдээстэй | 200 | |
Нийт | 265 |
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Үнийн саналд заасан чиглэлээр сүүлийн 3 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
- Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 100 сая төгрөгөөс доошгүй байх
3.
Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 10 сарын 12-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж үнийн саналд бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа үнийн саналтай холбоотой баримт бичгийг оролцогчид өгнө.
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үнийн саналд оролцох сонирхлоо илэрхийлсэн и-мэйл илгээх
4.
Үнийн саналын шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2022 оны 10 сарын 12-ний дотор явуулна.
Нэр, албан тушаал: | Г. Буманзул /Худалдан авалтын ажилтан/ |
Утас: | 8804-6584 |
И-мэйл: | Bumanzul.g@totaldistribution.mn |
5.
Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Үнийн санал өгөх огноо, цаг: | 2022 оны 10 сарын 14-ны 12:00 цагаас өмнө |
Үнийн санал өгөх хэлбэр: | Цахим |
И-мэйл: | Bumanzul.g@totaldistribution.mn |
Бүрдүүлэх материал:
- Тухайн бараа нийлүүлэх дэлгэрэнгүй үнийн саналыг албан бичгийн хамт ирүүлэх /Маягтын дагуу /
- Нийлүүлэх барааны каталог болон санал болгож буй гутал тус бүрээс нэгийг ирүүлэх ба гэрээ байгуулсан компанийн загварын гутлыг хадгалж, харин сонгогдоогүй нийлүүлэгчийн загварын гутлыг буцаан олгоно.
- Материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх график /Маягтын дагуу/
- Ажлын туршлагын танилцуулга
- 2020, 2021 оны санхүүгийн тайлан /маягтын дагуу/
- Татварын тодорхойлолт
Жич: Загвар гутлаас бусад материалыг цахим хэлбэрээр авна.
6.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.