Цэвэрлэгээний материал нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Холдинг ХХК

Зарласан огноо

09/29/2022

Бүртгэл хаах огноо

10/12/2022

Дугаар

MCS2207

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг группийн компаниудын хэрэгцээнд цэвэрлэгээний материал нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан  нийлүүлэгчтэй хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан хамтран ажиллана.

  • Цэвэрлэгээний материалын нэг жилийн хэрэглээ: 400 сая төгрөг

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 1 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 200 сая төгрөгөөс доошгүй байх
  • Түгээлтийн тээврийн хэрэгсэлтэй байх
  • Захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор заасан хаягаар хүргэж өгнө.

3.

Тендерт бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч доорх материалыг 2022 оны 10 сарын 12-ны дотор бүрдүүлэн procurement@mcs.mn хаягаар хандан тендерийн баримт бичгийг авч болно.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн и-мэйл
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Өмнө нь тендерт орж байсан эсхүл гэрээлэгч байсан бол өгөх шаардлагагүй)

4.

Тодруулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: М. Жанерке, Худалдан авалтын ахлах ажилтан
Утас: 8818-8411
И-мэйл: Procurement@mcs.mn

5.

Тендер өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн тендерийн саналаа 2022 оны 10 сарын 14-ны 18:00 цагаас өмнө procurement@mcs.mn хаягаар илгээнэ. Тендерийн саналыг тендерийн хороо хаалттай нээж, саналын хүчинтэй хугацааны дотор багтаан үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн санал ирүүлсэн компанийг шалгаруулна.

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.