Хүүхдийн цэцэрлэгийн барилгын дотоод заслын ажил
БуцахТендер
Анунгоо ХХК
01/20/2023
01/26/2023
AG23001
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Анун төвд байрлах 2 давхар 620,1 м2 талбайтай барилгын дотоод заслын ажил зургийн дагуу гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх /Дуусах хугацаа 6 сараас дээш/
- Барилга угсралт болон дотоод заслын чиглэлээр сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
- Инженер техникийн мэргэшсэн багтай байх
- Санхүүгийн өр төлбөргүй байх
3.
Тендерт бүртгүүлэх
Шаардлага хангасан оролцогч дор дурдсан материалыг бүрдүүлэн 2023 оны 01 сарын 26-ны 15:00 цагийн дотор ag23001@anungoo.mn хаягаар бүртгүүлнэ.
- Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
Захиалагч материалтай танилцаж, шаардлага хангасан оролцогчид тендерийн баримт бичгийг өгнө.
4.
Тодруулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол зөвхөн бичгээр ag23001@anungoo.mn хаягаар 2023 оны 01 сарын 31-ны дотор явуулна.
5.
Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Тендер өгөх огноо, цаг: | 2023 оны 02 сарын 01-ны 18.00 цагаас өмнө |
Тендер хүлээн авах хэлбэр: | Цахим |
Тендер хүлээн авах хаяг: | ag23001@anungoo.mn |
6.
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.