Хоол хүнсний материал нийлүүлэх
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Проперти ХХК

Зарласан огноо

11/07/2022

Бүртгэл хаах огноо

11/17/2022

Дугаар

RFQ212

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг хоол хүнсний материал ханган нийлүүлэх, 12 сарын хугацаатай хамтран ажиллах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

*Аль нэг төрлийн барааг дангаар нийлүүлэх саналаар оролцож болно.

Барааны нэр Техникийн шаардлага Тоо хэмжээ
Мах, махан бүтээгдэхүүн
Хонь үхрийн цул мах Банш, хиам гэх мэт махан бүтээгдэхүүн
  • Хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх эсвэл Тээврийн байгууллагатай гэрээтэй байх
  • Шинжилгээний бичиг, гарал үүслийн гэрчилгээтэй байх
3,450кг
Төмс, хүнсний ногоо
Төмс, хүнсний ногоо болон нарийн ногоо
  • Хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх
2,085кг
Үр тарианы болон амт оруулах бүтээгдэхүүн
Лаазалсан бүтээгдэхүүн, амтлагч, гурил будаа гэх мэт хоол бэлтгэх материал
  • Хадгалах хугацаа хэтрээгүй байх
3,000ш
Нэг удаагийн хэрэгсэл
Хүнсний уут, хоолны сав гэх мэт
  • Хүнсний хэрэглээнд ашиглахыг зөвшөөрсөн материалтай байх
22,300ш

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын системд бүртгэлтэй байх
  • Холбогдох чиглэлээр 1 жил болон түүнээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
  • Бараа материалын хүргэлт хийх тээврийн хэрэгсэлтэй, эсвэл Тээврийн компанитай гэрээтэй байх

3.

Тодруулга


Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол үнийн саналын 4-т заасан хаягаар 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 13:00 цагаас өмнө холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

4.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа дараах материалыг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ.

Бүрдүүлэх материал:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Компанийн танилцуулга
  • Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл
  • Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт
  • Үнийн санал – гарын үсэг тамгаар баталгаажсан
Нэр, албан тушаал: О. Уранцэцэг, Ахлах ажилтан
Утас: 8810-1204
Үнийн санал өгөх огноо, цаг: 2022 оны 11 сарын 17-ны 15:00 цагаас өмнө
И-мэйл: Urantsetseg.O@mcsp.mn

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.