Хонь, үхрийн мах нийлүүлэх тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Интернэйшнл Медикал Сентер ХХК

Зарласан огноо

11/02/2022

Бүртгэл хаах огноо

11/08/2022

Дугаар

Bid-IMC-22-03

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг хонь, үхрийн мах нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч нь шалгарсан нийлүүлэгчтэй 1 жилийн хугацаатай худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

Төрөл Хэмжээ
1 Ангилан бэлтгэсэн үхрийн мах 9 тн
2 Хонины мах 5 тн
3 Үхрийн цул мах 20 тн
*2022/11/20-ээс 2023/11/ 20-ийг дуустал 1 жилийн урьдчилан тооцоолсон хэрэглээ    

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Шалгаруулалт зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Мах хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх;
  • Мах тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх. Өөрийн тээврийн хэрэгсэлгүй бол тээврийн компанитай гэрээтэй байх.
 

3.

Тендерт бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 11 сарын 08-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа тендерийн баримт бичгийг оролцогчид өгнө.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт
Банк: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны нэр: Интернэйшнл Медикал Сентер ХХК
Дансны дугаар: 470 002 051
Гүйлгээний утга: BID-IMC-22-03 тендерийн хураамж, РД: (компанийн регистрийн дугаарыг бичих)

4.

Тодруулга


Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Худалдан авалтын алба
Холбоо барих: Утсаар холбогдож мэдээлэл авахгүй, цахим шуудан болон албан бичгээр хандана уу
И-мэйл: imc_procurement@intermed.mn

5.

Тендер өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 11 сарын 11-ний 10:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: imc_procurement@intermed.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.