Хонь, үхрийн махны нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер
БуцахТендер
Юнисервис Солюшн ХХК
09/22/2022
10/03/2022
USS 2202
1.
Юнисервис Солюшн ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг махны нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.
Төрөл | Жин /тонн/ |
Хонины мах | 157 |
Үхрийн мах | 170 |
*2022/11/01-ээс 2023/10/ 31-ийг дуустал 1 жилийн урьдчилан тооцоолсон хэрэглээ
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- МУ-ын хуулийн этгээдийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Шалгаруулалт зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх;
- Мах хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх;
- Мах тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх. Өөрийн тээврийн хэрэгсэлгүй бол тээврийн компанитай гэрээтэй байх.
- Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 500 сая төгрөгөөс дээш байх
3.
Зөвхөн шаардлага хангасан компани тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 10-р сарын 03-ны дотор бүрдүүлэн unurbat.b@uss.mn хаяг руу илгээж бүртгүүлнэ.
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тендерт оролцох албан хүсэлт
- Компанийн товч танилцуулга
- Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт
Дансны нэр: | Юнисервис Солюшн ХХК |
Банк: |
|
Гүйлгээний утга: | USS2202 тендерийн хураамж, РД: (компанийн регистрийн дугаарыг бичих) |
4.
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх утас болон и-мэйл хаягаар хандана уу.
Нэр, албан тушаал: | Б.Өнөрбат, Худалдан авалтын ажилтан |
Утас: | 8810-2375 |
И-мэйл: | unurbat.b@uss.mn |
5.
Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Тендер өгөх огноо, цаг: | 2022 оны 10 сарын 10-ны 12:00 цагаас өмнө |
Тендер хүлээн авах хэлбэр: | Цахим |
Тендер хүлээн авах хаяг: | unurbat.b@uss.mn |
6.
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.