Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

08/16/2022

Бүртгэл хаах огноо

08/19/2022

Дугаар

ASP-0616-RFP016

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг нарны цахилгаан станцын харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Төслийн байршил Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Түмэн баг. (Алтай хотоос 7 км зайтай)
Харуулын пост 1
Харуулын пост байрлах хугацаа 12 сар
Харуул хамгаалалтын ажлын хүрээ НЦС-ын барилга угсралтын талбай, бараа материал хадгалах талбай, төслийн түр оффисын харуул хамгаалалтыг хариуцна.
Байр, хоол Гүйцэтгэгч өөрөө хариуцна.
Пост Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх компани постыг төслийн талбайд авчрах ажлыг хариуцна. Пост нь харуул хамгаалалтын компанийн өмч байна.

2.

Оролцогчид тавигдах шаардлага
Үнийн санал ирүүлэх оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх;
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М Си Эс группийн/;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй харуул хамгаалалтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх

3.

Үнийн саналд бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 08 сарын 18-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа үнийн санал ирүүлэхийн баримт бичгийг оролцогчид өгнө.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үнийн санал ирүүлэх сонирхлоо илэрхийлсэн маягтыг 4-т заасан хаягаар холбогдон авна уу.

4.

Тодруулга авах

Үнийн санал ирүүлэхтэй холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар 2022 оны 08 сарын 18-ны дотор хандана.

Нэр, албан тушаал:
  • Ц.Намуун
  • Худалдан авалтын ажилтан
Утас: 8600-3145
Имэйл: namuun.ts@mcsi.mn

5.

Үнийн санал ирүүлэх

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Үнийн санал ирүүлэх огноо, цаг: 2022 оны 08 сарын 19-ний 12:00 цагаас өмнө
Үнийн санал ирүүлэх хэлбэр: Цахим
Үнийн санал ирүүлэх хаяг: procurement@mcsi.mn

6.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М Си Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.