Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх тээвэр зууч сонгон шалгаруулах тендер (Raw material and finished goods transportation bidding)
БуцахТендер
М-Си-Эс Кока-Кола ХХК
07/19/2023
07/24/2023
MCSCC23T0003
1.
Та доорх худалдан авалтад оролцох хүсэлтэй бол https://supplier.mcs.mn/ хаягаар орж нийлүүлэгчээр бүртгүүлнэ үү.
Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгжийг Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх тээвэр зууч сонгон шалгаруулах тендер (Raw material and finished goods transportation bidding)-т оролцохыг урьж байна.
2.
Нийлүүлэгчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
- Дотоодын компанийн хувьд МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч, татварын өргүй, шүүхийн маргаангүй байх;
- Гадаадын компанийн хувьд МУ-д үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчийн газартай байх;
- Зарласан тээврийн чиглэлээр сүүлийн 5 жил тогтвортой тээврийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
- Өөрийн эзэмшлийн олон улсын тээвэрт зөвшөөрөгдсөн, хүнс тээвэрлэх зориулалттай 40” хөргүүртэй контейнертой байх;
- Тээвэрлэлт хийж байгаа контейнерт ариутгалын сертификат (fumigation certification) өгөх боломжтой байх;
- Далайн тээврийн үйлчилгээ үзүүлдэг, контейнер эзэмшигч компани (shipping liner)-тай хамтран ажиллах гэрээтэй байх;
3.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.