Тахианы махны нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнисервис Солюшн ХХК

Зарласан огноо

02/10/2023

Бүртгэл хаах огноо

02/17/2023

Дугаар

USS2303

1.

Ерөнхий мэдээлэл


Юнисервис Солюшн ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг тахианы махны нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Барааны нэр Хэмжих нэгж *Сарын хэрэглээ *Жилийн хэрэглээ
1 Тахианы гуяны цул кг 1,150 13,800
2 Тахианы мөч кг 1,125 13,500
3 Тахианы нуруугүй гуя кг 1,170 15,200
4 Тахианы цээж кг 180 2,200
*2023/03/13-ээс 2024/03/13-ийг дуустал 1 жилийн урьдчилан тооцоолсон хэрэглээ

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендер зарласан чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого 200 сая төгрөгөөс доошгүй байх (тендерт заасан бараатай ижил төстэй)
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар арга хэмжээ

3.

Тендерт бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг авах эрхтэй ба 2023 оны 02-р сарын 17-ны дотор 4-т заасан хаягаар доорх материалыг илгээн тендерт бүртгүүлнэ.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл

4.

Тодруулга

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Б.Өнөрбат, Худалдан авалтын ажилтан
Утас: 8810-2375
И-мэйл: unurbat.b@uss.mn

5.

Тендер өгөх

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2023 оны 03-р сарын 01-ны 12:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: unurbat.b@uss.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.