Таримлын экспортын зах зээлийн судалгаа хийх ажил
БуцахТендер
Мэтагро ХХК
01/03/2023
01/06/2023
Metagro2301
1.
Захиалагч нь зах зээлийн судалгааны чиглэлээр эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг ХАА-н төслийн хүрээнд таримлын экспортын зах зээлийн судалгаа хийх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
- Экспортын зах зээлийн судалгааны үр дүнд боломжит экспортын зах зээлийг тодорхойлох үндсэн зорилготой ба ажлын цар хүрээг дараах агуулгаар тодорхойлно:
- Боломжит экспортын зах зээл буюу улсыг тодорхойлох;
- Тухайн зах зээлд нэвтрэхтэй холбоотой хууль, тогтоомжийн зохицуулалт, таримлын импортыг зохицуулах хууль тогтоомж болон стандартыг тодорхойлох, судлах;
- Боломжит зах зээлийн өртгийн сүлжээг тодорхойлж, эрэлтийг тодорхойлох;
- Таримлын импортын чиглэлээр гол тоглогч аж ахуй нэгжийг тодорхойлох;
- Боломжит хамтрагчийг тодорхойлох
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Зах зээл, маркетингийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон улсад болон МУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээд байна.
- Экспортын зах зээлийн судалгаа чиглэлээр сүүлийн 3 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий хуулийн этгээд байна.
- Ажлыг гүйцэтгэх чиглэлээр гадаад, дотоодын мэргэшсэн зөвлөхийн тоо 10-аас дээш байх
- Ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэл, эх сурвалж хүрэлцэхүйц байх
3.
Тендерт бүртгүүлэх
Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2023 оны 01 сарын 06-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. .
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Холбогдох хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар
- Гадаад, дотоодын мэргэшсэн зөвлөхийн жагсаалт, холбогдох материал
- Экспортын зах зээлийн судалгаа чиглэлээр хийсэн сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын туршлагын жагсаалт
- Дээрх мэдээллийг хавсарган тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн и-мэйл илгээх
4.
Тодруулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: | Г. Эрдэнэсувд, Худалдан авалтын ажилтан |
Холбоо барих: | 8606-9406 |
И-мэйл: | erdenesuvd.g@metagro.mn |
5.
Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Тендер өгөх огноо, цаг: | 2022 оны 1 сарын 10-ны 10:00 цагаас өмнө |
Тендер хүлээн авах хэлбэр: | Цахим |
Тендер хүлээн авах хаяг: | erdenesuvd.g@metagro.mn |
6.
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.