Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдах хүнсний зориулалттай 1000 м2 талбайтай Металл каркас бүхий сэндвичэн агуулахын барилгын угсралтын ажил гүйцэтгэх тендер
БуцахТендер
Тотал дистрибюшин ХХК
04/12/2022
04/18/2022
TD2206
1.
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг "Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдах хүнсний зориулалттай 1000м2 талбайтай Металл каркас бүхий сэндвичэн агуулахын барилгын угсралтын ажил гүйцэтгэх" нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2.
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх /Дуусах хугацаа 6 сараас дээш байх/
- Заасан чиглэлээр сүүлийн 2 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
- Түлхүүр гардуулах нөхцөлөөр 1000м2-аас багагүй талбайтай, 20м-ээс багагүй алгасалттай металл каркас бүхий сэндвичэн агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
- Инженер техникийн ажилтнууд үндсэн ажилтан байх
- Санхүүгийн өр төлбөргүй байх
3.
Урилгын 2-т заасан шаардлагыг бүрэн хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 04 сарын 18-ны 10:00 цаг хүртэл бүрдүүлэн цахимаар ирүүлнэ. Ажлын туршлага, ажиллах хүчний мэдээллийг бөглөх маягтыг доорх хаягаар хандаж авна уу.
- Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичгийг имэйлээр илгээх
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар
- Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Ажлын туршлага /Маягтын дагуу/
- Ажиллах хүчний мэдээлэл / Маягтын дагуу/
- 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
- Татварын тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт
4.
Нэр, албан тушаал: | Т. Номин-Эрдэнэ, төслийн мэргэжилтэн |
Утас: | 8600-6744 |
Имэйл: | Nomin-erdene.t@totaldistribution.mn |
5.
Тендер өгөх огноо, цаг: | 2022 оны 04 сарын 28-ны 12:00 цагаас өмнө |
Тендер хүлээн авах хэлбэр: | Цаасаар |
Тендерийн материал хүлээн авах ажилтан: |
Т. Номин-Эрдэнэ, төслийн мэргэжилтэн, 8600-6744 |
Тендер хүлээн авах хаяг: | Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Анун-2 төв |
6.
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.
Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.