Реле хамгаалалт, СКАДА системийн угсралт, суурилуулалтын ажил
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

08/27/2021

Бүртгэл хаах огноо

09/01/2021

Дугаар

RFP018-USP-20210901

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Релей хамгаалалт, СКАДА системийн материал нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Захиалагч шалгарсан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

  • Хамрах хүрээ:

Монгол Улс, Завхан аймаг, Алдархаан сумын Ямаатын хөндийд  байрлах “Улиастай 5МВТ-ын Нарны Цахилгаан Станц, Батарей Хуримтлуурын Системийн Төсөл”-ийн хүрээнд Алдархаан 35/10 кВ дэд станцын өргөтгөл, Улиастай 110/35/10 кВ дэд станцын өргөтгөл, цэнэг хуримтлуурын батарей станц болон нарны цахилгаан станцын Дизель генератор, Реле хамгаалалт, СКАДА-ийн угсралт суурилуулалтын ажлыг захиалагчийн чанар, ХАБЭА, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.

Хэрэв нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар авах боломжтой.

2.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М Си Эс группийн/;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх.
  • Хэрэв хууль, журамд тусгайлан заагдсан бол тухайн нийлүүлэх бараа материалыг импортлох, борлуулах, эсвэл үйлдвэрлэх эрх бүхий аж ахуйн нэгж байх

3.

Үнийн санал өгөх
Нэр, албан тушаал: Б.. Билгүүн Худалдан авалтын ажилтан
Утас: 8810-4392
Имэйл: bilguun.b@mcsi.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах сүүлийн  хугацаа: 2021 оны 8 сарын 31-ний 12:00 цагаас өмнө
Үнийн санал ирүүлэх хугацаа 2021 оны 9 сарын 1-ний 12:00 цагаас өмнө

4.

Нийлүүлэгч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.