Оффисын засвар, тохижилтын ажил
БуцахҮнийн санал
Тотал дистрибюшин ХХК
11/21/2022
11/25/2022
TD-2022-14
1.
Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Анун 2 төвийн 3-р давхрын оффисын засвар, тохижилтын ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Хийгдэх ажлын цар хүрээ:
- Одоо байгаа ханын буулгалт
- Шинээр хана хийх
- Шал, тааз засал хийх
- Тавилга үйлдвэрлэх суурилуулах
2.
Оролцогчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Холбогдох чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
- Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
- Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай байх
3.
Үнийн саналд бүртгүүлэх
Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг бүрдүүлэн 2022 оны 11 сарын 25-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа үнийн саналтай холбоотой баримт бичгийг оролцогчид өгнө.
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Үнийн саналд оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх
4.
Тодруулга
Үнийн санал шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2022 оны 11 сарын 25-ний дотор явуулна.
Нэр, албан тушаал: | Г. Буманзул, Худалдан авалтын ажилтан |
Утас: | 8804-6584 |
И-мэйл: | bumanzul.g@totaldistribution.mn |
5.
Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Бүрдүүлэх материал:- Тухайн ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй үнийн саналыг албан бичгийн хамт ирүүлэх /Маягтын дагуу/
- Ажлын туршлагын танилцуулга
- 2020, 2021 оны санхүүгийн тайлан /Маягтын дагуу болон pdf файлаар/
- Татварын тодорхойлолт
Үнийн санал өгөх огноо, цаг: | 2022 оны 11 сарын 30-ны 12:00 цагаас өмнө |
Үнийн санал хүлээн авах хэлбэр: | Цахим |
Үнийн санал хүлээн авах хаяг: | bumanzul.g@totaldistribution.mn |
6.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.