Олон улсын тээвэр зууч сонгон шалгаруулах
БуцахТендер
М Агро
05/09/2023
05/15/2023
MAG23T0001
1.
Ерөнхий мэдээлэл
Эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Турк болон Канад улсуудаас Хэнтий аймаг, Хэрлэн сум дах өөрийн төслийн талбай хүртэл ачаа чингэлэг тээвэрлэх, чингэлэгийн талбайн үйлчилгээ үзүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийж гүйцэтгэх тээвэр зууч сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.
2.
Нийлүүлэгчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байх;
- Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх;
- Тээвэр зуучийн чиглэлээр сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
- Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого хамгийн багадаа 500 сая төгрөг байх
- Тээвэр зуучлагчийн хариуцлагын болон олон улсын ачаа тээврийн даатгалд хамрагдсан байх;
- Санхүүгийн болон бусад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.
3.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.