Нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

06/04/2021

Бүртгэл хаах огноо

06/14/2021

Дугаар

RFP-007.1-20210526

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан Туслан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

  • Ажлын хамрах хүрээ:

Уг төсөл нь Улаанбаатар хотоос 1070 км -ын зайтай, Завхан аймгийн Алдархаан сумын Ямаатын хөндийд хэрэгжинэ. Туслан гүйцэтгэгч нь Тендерийн баримт бичигт заасан 226.87 м2 талбай бүхий Нарны цахилгаан станцын удирдлагын барилга, Нарны цахилгаан станцын тоноглолын 8 ширхэг суурь, 2 ширхэг кабелийн худгийн барилга угсралтын ажил гүйцэтгэнэ.

2.

Оролцогчид тавигдах шаардлага:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх;
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М Си Эс Группийн/
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 250,000,000 төгрөгөөс дээш ба аль нэг жил нь 400,000,000 төгрөгөөс дээш байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд иргэний ба үйлдвэрийн зориулалттай барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх.;
  • Барилга угсралтын салбарт тавигдах ХАБЭА-н шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулах чадамжтай байх;

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана уу.
Нэр, албан тушаал: Б.Билгүүн, Худалдан авалтын мэргэжилтэн
Утас: 88104392
Имэйл: Bilguun.b@mcsi.mn
Тендерийн баримт бичиг олгох сүүлийн хугацаа: 2021 оны 6 сарын 14-ний 17:00 цаг

4.

Тендер өгөх:
  • Хаяг: Тендерийн баримт бичигт заасан хаягаар ирүүлнэ.
  • Огноо: 2021 оны 6 сарын 16-ны 12:00 цагаас өмнө

5.

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.