Нарийн ногоо, жимсний нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнисервис Солюшн ХХК

Зарласан огноо

12/02/2022

Бүртгэл хаах огноо

12/09/2022

Дугаар

USS2204

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Юнисервис Солюшн ХХК-д нарийн ногоо, жимсний нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Төрөл Нийт тоо, кг
1 Жимс 57,125
2 Нарийн ногоо 100,575

*2023/01/01-ээс 2023/12/31-ийг дуустал 1 жилийн урьдчилан тооцоолсон хэрэглээ

Захиалагч нь шалгарсан 1-2 нийлүүлэгчтэй дээрх хугацааг дуустал худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Шалгаруулалт зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Ногоо, жимс хадгалах зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх;
  • Ногоо, жимс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх.
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 100 сая төг-с дээш байх

3.

Тендерт бүртгүүлэх


Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 12 сарын 09-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт
Дансны нэр: Юнисервис Солюшн ХХК
Банк: Худалдаа Хөгжлийн Банк Голомт Банк
Дансны дугаар: 499073593 2010000095
Гүйлгээний утга: USS2204 тендерийн хураамж, РД: (компанийн регистрийн дугаарыг бичих)

4.

Тодруулга


Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Л.Батбилэг, Худалдан авалтын менежер
Холбоо барих: 8808-6606
И-мэйл: batbileg.l@uss.mn

5.

Тендер өгөх

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 12 сарын 20-ны 12:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: batbileg.l@uss.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.