Монгол гэрийн нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнисервис Солюшн ХХК

Зарласан огноо

01/12/2023

Бүртгэл хаах огноо

01/24/2023

Дугаар

USS2302

1.

Ерөнхий мэдээлэл

“Юнисервис Солюшн” ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг 40 ширхэг 5 ханатай Монгол гэрийг 2023 оны 03 сарын 15-ны дотор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах кемпд барьж, хүлээлгэн өгөх нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендер зарласан чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого 100 сая төгрөгөөс доошгүй байх (тендерт заасан бараатай ижил төстэй)
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар арга хэмжээ авхуулаагүй байх.

3.

Тендерт бүртгүүлэх


Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2023 оны 01-р сарын 24-ны дотор бүрдүүлэн авч болно.
  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.

Тодруулга


Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол 2023 оны 01-р сарын 19-ны өдрийн 18:00 цагийн дотор доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Б. Өнөрбат, Худалдан авалтын ажилтан
Холбоо барих: 8810-2375
И-мэйл: unurbat.b@uss.mn

5.

Тендер өгөх

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2023 оны 01-р сарын 30-ны 17:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: unurbat.b@uss.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.