Кабелийн гланд болон холболтын хайрцаг нийлүүлэх
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

01/09/2023

Бүртгэл хаах огноо

01/13/2023

Дугаар

MCSI-PD-20230109

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Оюу Толгой гүний уурхайн төсөлд кабелийн гланд болон холболтын хайрцаг нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /М-Си-Эс Группийн/;
  • Техникийн болон чанарын шаардлага хангасан бараа материалыг нийлүүлэх чадамжтай байх

3.

Тодруулга


Нийлүүлэгч та нийлүүлэх бараа материалын төрөл, тоо хэмжээ, техникийн болон чанарын шаардлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх имэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар авах боломжтой.

Нэр, албан тушаал: Д. Болорзул, Худалдан авалтын ажилтан
Утас: 8977-8333
И-мэйл: bolorzul@mcsi.mn
Тодруулга авах хугацаа: 2023 оны 01 сарын 11-ны 12:00 цагаас өмнө

4.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Үнийн санал өгөх огноо, цаг: 2023 оны 01 сарын 13-ны 12:00 цагаас өмнө
Үнийн санал хүлээн авах хэлбэр: Цахим
Үнийн санал хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.