Зөөврийн компьютер болон түүний дагалдах хэрэгслийг худалдан авах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнител ХХК

Зарласан огноо

01/28/2022

Бүртгэл хаах огноо

02/09/2022

Дугаар

UNI2202

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Зөөврийн компьютер болон түүний дагалдах хэрэгслийг худалдан авах нээлттэй тендер оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй Худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх.
  • Санал болгож буй үйлдвэрлэгчийн зөөврийн компьютерийг нийлүүлэх албан ёсны борлуулагчийн гэрчилгээ.
  • Тендер зарласан чиглэлээр 3-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх.
  • НӨАТ төлөгч байх.
  • Оролцогч 50 (тавин) сая төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх, нийлүүлсэн зөөврийн компьютерт эвдрэл үүссэн тохиолдолд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байна.
  • Албан ёсны засварын төвтэй байх.
  • Зөөврийн компьютерт 3 болон түүнээс дээш жилийн баталгаа олгох.

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:
  • Д.Одбаяр
  • Худалдан авалтын мэргэжилтэн
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар
Утас: 8611-7944
Имэйл: odbayar.do@unitel.mn

4.

Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг хүлээн авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 02 сарын 09-ны өдрийн 10:00 цаг дотор бүрдүүлэн tender2202@unitel.mn хаягаар ирүүлэн, авах боломжтой.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 200’000 (хоёр зуун мянган) төгрөгийн хураамж төлсөн баримт
Банк: Голомт
Дансны нэр: Юнител ХХК
Дансны дугаар: 1901057306
Гүйлгээний утга: UNI2202 тендерийн хураамж PД (компанийн регистрийн дугаар)

5.

Тендер ирүүлэх
  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2022 оны 02 сарын 21 ны 10:00 цагаас өмнө

6.

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.