Дээд сортын цагаан будаа нийлүүлэх
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

Юнисервис Солюшн ХХК

Зарласан огноо

01/13/2023

Бүртгэл хаах огноо

01/24/2023

Дугаар

USS-2023-01

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Юнисервис Солюшн ХХК-д Дээд сортын цагаан будаа нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Захиалагч шалгарсан оролцогчтой 1 жилийн гэрээ байгуулан хамтран ажиллах болно.

Барааны нэр Үзүүлэлт Хэмжих нэгж Сарын хэрэглээ 1жилийн хэрэглээ
1 Цагаан будаа Дээд сортын, 25кг савлагаатай кг 4600 55200

Төлбөрийн нөхцөл: Бараа хүлээн авснаас хойш 30 хоног. Гэрээний хугацаанд нэгж үнэд өөрчлөлт оруулахгүй.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Заасан чиглэлээр сүүлийн 1 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  • Хамгийн багадаа захиалагчийн 3 сарын хэрэглээтэй тэнцэх нөөц хадгалах агуулахтай байх.
  • УБ хот дотор өөрийн тээврийн хэрэгслээр захиалгын дагуу хүргэж өгөх

3.

Тодруулга


Нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол үнийн саналын 4-т заасан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

4.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Бүрдүүлэх материал: 

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Компанийн танилцуулга
  • Цагаан будаа борлуулсан талаар ажлын туршлагын танилцуулга
  • Үнийн санал (тээврийн зардлыг нэгж үнэд шингээж тооцох)
  • 2021, 2022 оны санхүүгийн тайлан
  • Татварын тодорхойлолт

Загвар цагаан будаа хүргүүлэх:

  • Хэмжээ савалгаа: тус бүр 2кг-аар ууталсан 2 уут буюу 4кг (Уут тус бүр дээр компанийн нэр бичих)
  • Хүргэх хаяг: УБ хот, СБД дүүрэг, Сүхбаатарын талбай 2, Цэнтрал Тауэр 910 тоот
Үнийн санал өгөх огноо, цаг: 2023 оны 01 сарын 24-ний 16:00 цагаас өмнө
Үнийн санал хүлээн авах хэлбэр: Бүрдүүлэх материал: Цахим, Загвар цагаан будаа: Заасан хаягаар
Үнийн санал хүлээн авах хаяг: unurbat.b@uss.mn
Нэр, албан тушаал: Б.Өнөрбат, Худалдан авалтын ажилтан
Утас: 8810-2375

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.