Дизель генератор нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

09/23/2022

Бүртгэл хаах огноо

09/29/2022

Дугаар

ASP-0614-RFP035

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг дизель генератор нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хүчин чадал, үзүүлэлт Тоо, ширхэг
125kVA 0.4kV, 50Hz 1

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх;
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх;
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М-Си-Эс Группийн/;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 100,000,000 төгрөгөөс дээш ба аль нэг жил нь 150,000,000 төгрөгөөс дээш байна.

3.

Тендерт бүртгүүлэх
Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 9 сарын 29-ны дотор урилгын доорх хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа тендерийн баримт бичгийг оролцогчид өгнө.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн и-мэйл илгээх
Нэр, албан тушаал: Ц.Намуун, Худалдан авалтын ажилтан
Утас: 8600-3145
И-мэйл: namuun.ts@mcsi.mn
 

4.

Тодруулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: Ц.Намуун, Худалдан авалтын ажилтан
Утас: 8600-3145
И-мэйл: namuun.ts@mcsi.mn

5.

Тендер өгөх
Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 10 сарын 05-ны 10:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.