Дизель генераторын түлшний нөөц сав нийлүүлэх, угсрах, суурилуулах ажил гүйцэтгэх үнийн санал авах тухай
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

10/14/2021

Бүртгэл хаах огноо

10/21/2021

Дугаар

RFP019-USP-20211007

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Дизель генераторын түлшний нөөц сав нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Захиалагч шалгарсан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Хамрах хүрээ

Монгол Улс, Завхан аймаг, Алдархаан сумын Ямаатын хөндийд  байрлах “Улиастай 5МВТ-ын Нарны Цахилгаан Станц, Батарей Хуримтлуурын Системийн Төсөл”-ийн хүрээнд 1 тонн, 2 тонн багтаамж бүхий аваарийн бэлтгэл дизель генераторын түлшний нөөц сав нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлыг доор заасан 2 байршилд гүйцэтгэнэ.

  • Завхан аймгийн Алдархаан сумаас 7 км зайд байрлах Улиастай 5 МВт нарны цахилгаан станцын талбайд 1 ширхэг 100 кВА чадалтай бэлтгэл дизель генераторын 1 тонн багтаамж бүхий түлшний сав нийлүүлж, угсралт, суурилуулалтыг хийж гүйцэтгэнэ.
  • Завхан аймгийн Улиастай суманд байрлах 110/35/10 кВ-н Улиастай дэд станцын дэргэд байрлах Улиастай батарей байгууламжийн талбайд 1 ширхэг 180 кВА чадалтай бэлтгэл дизель генераторын 2 тонн багтаамж бүхий түлшний сав нийлүүлж, угсралт, суурилуулалтыг хийж гүйцэтгэнэ.

Хэрэв нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар авах боломжтой.

3.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх.
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М Си Эс группийн/.
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн нийлүүлэх бараа, материалыг Монгол улсад зарж борлуулж байсан тодорхой туршлагатай байх.
  • Хэрэв хууль, журамд тусгайлан заагдсан бол тухайн нийлүүлэх бараа материалыг импортлох, борлуулах, эсвэл үйлдвэрлэх эрх бүхий аж ахуйн нэгж байх.

4.

Үнийн санал өгөх

Нэр, албан тушаал:
  • Б. Билгүүн
  • Худалдан авалтын ажилтан
Утас: 8810-4392
Имэйл: Bilguun.b@mcsi.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах сүүлийн  хугацаа: 2021 оны 10 сарын 20-ний 12:00 цагаас өмнө
Үнийн санал өгөх сүүлийн хугацаа 2021 оны 10 сарын 21-ний 12:00 цагаас өмнө

5.

Нийлүүлэгч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна