Галын автомат дохиоллын системийн контрактор” шалгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК

Зарласан огноо

06/29/2023

Бүртгэл хаах огноо

07/04/2023

Дугаар

SLUBH23T0006

1.

Та доорх худалдан авалтад оролцох хүсэлтэй бол https://supplier.mcs.mn/ хаягаар орж нийлүүлэгчээр бүртгүүлнэ үү.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг "Галын автомат дохиоллын системийн контрактор" шалгах  жилийн гэрээт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

  • Ажил гүйцэтгэх байршил:          Шангри-Ла Төв
  • Ажил гүйцэтгэх хугацаа:             2023.07.20 - 2024.07.20

Ажлын даалгавартай холбоотой нэмэлт мэдээллийг Инженер Б.Анар /89006420/, Худалдан авалтын менежер Ж.Бүрэндэлгэр /89099004/ холбогдон авна уу.

2.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх;
  • Зарласан чиглэлээр сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
  • Ажлын цагаар байрлан ажиллах хүн хүчтэй байх
  • Яаралтай үед хурдан шуурхай ирж ажиллах боломжтой байх
  • "Bosch" бараа материал нийлүүлэх нөөцтэй байх
  • "Bosch" брэндтэй хамтын ажиллагаатай байх

3.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.